Гадаад мэдээ

Оросын хэвлэлд: Гуравдагч хөрш АНУ Монголыг бараг мартжээ

Монголд сүүлийн есөн сарын хугацаанд гурав дахь удаагаа Засгийн газрын тэргүүнээ солилоо. Шинэ Ерөнхий сайдаар Ням-Осорын Учрал томилогдов. Энэ нь парламентын шийдвэр мэт харагдана.

Гэвч Монголын парламентын ардчилал нь тогтсон шалгуураар хэмжвэл хэтэрхий залуу. Үнэн хэрэгтээ эрх баригч Ардын нам болон сөрөг хүчин Ардчилсан нам хоорондоо дайсагнаж байна.

2005 онд Ерөнхийлөгч Жорж Буш Америкийг Монголын гурав дахь хөрш хэмээн нэрлэж байсан бөгөөд АНУ өнөөдөр Монголыг бараг мартжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, парламентын хуралдааны үеэр 107 гишүүн оролцсон санал хураалтын 88 нь Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохын төлөө санал өгсөн бөгөөд тэрбээр төрийн захиргааны аппаратыг цомхотгож, импортын барааны үнийг тогтворжуулна гэж амласан байна.

Өмнөх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар долоо хоногийн өмнө огцорсон. Энэ нь сөрөг хүчин болон эрх баригч намын зарим гишүүн хуралдааныг бойкотолсноос үүдсэн хууль тогтоох дээд байгууллагын гацааг эвлэрлийн аргаар эцэслэх зорилготой алхам байв.

Монголын өмнөх Ерөнхий сайд өнгөрсөн оны зунаас хойш Засгийн газрыг тэргүүлсэн. Харин түүний томилогдохоос өмнөх албан тушаалтнуудын дунд хээл хахууль болон төрийн өмчтэй холбоотой хууль бус байдлуудыг эсэргүүцсэн жагсаалууд өрнөж байв. Гэвч удирдлага солигдсон ч парламент дахь тэмцэл зогсох нь эргэлзээтэй.

Британий “Economist” сэтгүүлийн судалгааны хэлтсийн ахлах шинжээч Сюй Тяньчэн хэлэхдээ, эрх баригч нам болон сөрөг хүчний хооронд гүнзгий хуваагдал бий бөгөөд энэ нь тэдний фракцуудын хоорондын маргаан, авлигын талаарх тасралтгүй яриа нь иргэдийнхээ дургүйцлийг улам нэмэгдүүлж байна.

“Тайван байдал бол Монголын улс төрчдөөс хүлээж болох хамгийн сүүлчийн зүйл. Учир нь 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуультай бөгөөд төрийн дээд албан тушаалын төлөөх тэмцэл өрнөнө. Иймээс энэ үйл явдлын өмнө улс төрчид сонгогчдын итгэлийг олохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигладаг” хэмээн Сюй тайлбарлав.

Гэхдээ Н.Учрал улс төрд шинэ хүн биш, энэ салбарт нэлээд туршлагатай. Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө тэр ЗГХЭГ-ын дарга, парламентын дарга, Ардын намын даргаар ажиллаж байсан. Н.Учралыг улсын нүүрс, ашигт малтмалын экспортын төрийн хамаарлыг бууруулахад шаардлагатай шинэчлэлийг дэмжигч гэж үзэж буй. Яг одоо бол Монголын эдийн засгийн бодлогод өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна.

“Гэвч сүүлийн нэг жилд улс орон ийм олон улс төрийн донсолгоо туулсны дараа гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах эсэхэд би итгэлгүй байна” гэж нэр хүндтэй сэтгүүлийн шинжээч дүгнэв.

“Новая Газета” сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын ШУА-ийн Дорнын судлалын хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн дарга Александр Воронцов, “Ардын нам нь Зөвлөлт Холбоот Улс оршин тогтнож байх үед засгийн эрх барьж байсан Ардын хувьсгалт намын залгамжлагч юм. Хэдийгээр шинэ намын удирдлага социалист үеийн хамгийн хурц догмуудаас татгалзсан ч Ардчилсан нам болон бусад сөрөг хүчинтэй өрсөлдөөнд байр сууриа хамгаалах шаардлагатай болсон хэвээр байгаа. Монголд олон хүний гайхшралыг төрүүлэхүйц олон намын тогтолцоо бодитоор ажиллаж байна. Гол сөрөг хүчин нь Ардчилсан нам. Тэд мөн засгийн эрх барьж байсан. Эдгээр хоёр нам засгийн газрыг бүрдүүлэхдээ ээлжлэн эрх барьж ирсэн. Ардчилсан намыг барууны чиг баримжаатай гэж үздэг. Харин сүүлийн нэг жил гаруй хугацаанд Засгийн газрыг Ардын намын улс төрчид удирдаж буй.

Москвагийн нөлөөллийн тухайд Зөвлөлтийн үеийнхтэй харьцуулах нь утгагүй. Одоо Монголын талбарт олон тоглогч байна. Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос маш идэвхтэй. Монголын хувьд шийдвэрлэх эдийн засгийн хүч нь Хятад улс хэвээр байна” гэж тэмдэглэв.

Харин Монгол, Оросын харилцаа хэвийн гэж шинжээчид үздэг. Эдгээр харилцаа нь гэрээ, эрх зүйн сууринд тулгуурладаг төдийгүй хоёр улсын удирдагчид харилцан айлчлал цөөнгүй хийдэг. Монгол Улс ажиглагчийн статустайгаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад оролцдог. Энэ шугамаар Москва, Улаанбаатарын хооронд өндөр түвшний харилцаа тогтсон хэвээр.

Нөгөө талаас Монгол гуравдагч хөршийн үзэл баримтлалыг урагшлуулж буй. Энэ нь мөнхийн хөршүүд болох Орос, Хятад хоёроор хязгаарлагдахгүй. Барууны болон Азийн улс орнууд, түүний дотор буддизмаар дамжих харилцаануудыг ч өргөжүүлж байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Независимая

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АНУ мартсан ч бид өөрсдөө бодлогоо барих хэрэгтэй

Зочин
Зочин

гуравдагч хөршийн бодлогоо сулруулж болохгүй шүү

Зочин
Зочин

ингэж дүгнэх нь нэг талын л байр суурь байна

Зочин
Зочин

mongol uls uuriin ashgaa l bodoh heregtei

Зочин
Зочин

гуравдагч хөршийн бодлого манайд хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Тэнбүү орост ямар хамаа бна.

Freedom
Freedom

“Монголыг мартсан гэдэг нь өөрсдөө нөлөөлөхөө больсныг өөрөөр тайлбарлаж байгаа хэлбэр биш байгаа даа ????” Ардчилсан нийгэмтэй улс маргалдана тэмцэлдэнэ хэлэлцэнэ энэ бол хэвийн үзэгдэл “Ардчилалтай улс болохоор олон түнштэй. Тэгэхээр мартагдахгүй л дээ ????” хөөрхий манай ах нар нийтлэл бичүүлхээс хэтрэхгүй болж.... та бүхнийг дарангуйлаллаас ардчилсан улсруу шилжиж эрх чөлөө амар амгаланг олох болтугай гэж хүсэн ерөөедөө

Зочин
Зочин

ene bol gadni hevleliin l harj bgaa ontsog shuu

Зочин
Зочин

ene bol uls toriin toglolt shig sonsogdoj bn

Зочин
Зочин

АНУ мартлаа гэхээс илүү сонирхол багассан байж магадгүй

Зочин
Зочин

ene asuudal deer bid oorsdoo l anhaarah heregtei

Зочин
Зочин

хоёр хөршөөс хамаарал ихтэй хэвээр байна даа

Зочин
Зочин

ene bol zuvhun neg hevleliin dugnelt

Зочин
Зочин

ene bol geopolitiin neg heseg l dee

Зочин
Зочин

АНУ-тай харилцаагаа сулруулах хэрэггүй шүү

Зочин
Зочин

АНУ Монголыг мартсан биш, Дональд агаа дайн хийгээд завгүй байгаа юм! Харин Оросууд мартаасай гэж дотроо их хүсдэгээ илэрхийлж өуй нь энэ!

Зочин
Зочин

Өмхий согтуу орсуудад ямар хамаа байна аа. Ер нь монгол баларч муу явбал баярлаж, сайн яваад эхэлхээр нь муулж , хорлож байдаг их муухай ард түмэн шүү.

Зочин
Зочин

gadaad hariltsaa togтвортой baih hamgiin chuhal

Тэтгэгч
Тэтгэгч

Америкт монголын хулгайчууд мөнгөө нуудгаас биш монголчуудын талаар Америкчууд сөрөг байр суурьтай байдаг Америкчууд монголыг аль болох зай барих тактикаар харж байна

Холбоотой мэдээ

Back to top button