ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Сангийн сайд З.Мэндсайхан нар дэд сайдаараа хэнийг томилох вэ

Монголд дарга солигдоход доод албан тушаалтнууд нь ширээгээ сулладаг нь бичигдээгүй хууль. Н.Учрал "Төрийн албан цомхон байна. Чиг үүргийн дөрвөн яам л дэд сайдтай байна" гэж индэр дээрээсээ мэдэгдсэн. Тухайлбал, ХЗДХЯ, ЭЗХЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яам дэд сайдтай ажиллана гэсэн үг юм.
Ж.Энхбаяр Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд, Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаараа Н.Учралын танхимд улирч орж ирсэн. Тэгэхээр эл хоёр яамны дэд сайд С.Даваасүрэн, Г.Амартүвшин нар солигдохгүй байх магадлалтай.
Харин шинэхэн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Сангийн сайд З.Мэндсайхан нар гар нийлэх хүнээ дэд сайдаараа томилох нь тодорхой.
Тодорхой гэж хэлсний учир Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар ажиллах үест дэд сайдаар томилогдсон Д.Мөнх-Эрдэнийн хувьд АТГ-т шалгагдаж байгаа. Мөн тэрбээр МАН 30-ын бүлэгтэй өстэй тул С.Амарсайхан хамтарч ажиллахгүй нь мэдээж юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайг дэд сайдаараа авчихаа би илд бамбай чинь больёоо.Дайснууд буудвал урдуур чинь орж буудуулна миний сайдыг хэвлэлээр нүдэх аваас би очоод шууд эр эм гэхгүй мөргөж унагаана.Сайдыхаа өмнөөс 461 р ангид ацаа гозойтол суухад ч бэлэн шүү би бол цүнх баригч долоогч шүү миний хэл маш зөөлөн шүү
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud