УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Амундра: Гэрчийн хамгаалалтад авбал нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилнэ

Цагтаа 60 саяын үнэ бүхий сарнайгаар дурлалт бүсгүйдээ бэлэг барьж, олныг гайхшруулж явсан А.Амундра улс төрийн талбарт нөлөө бүхий нэгэн. Чухамдаа улстөрчдийн хуйвалдаан, явуулга, хамаг хортой зүйлийг олон нийтэд цацах онцгой бөгөөд чухал ажлыг А.Амундра хийж гүйцэтгэсэн гэх шуум яриа явагддаг. Түүнийг сүүлийн нэг жилд экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Херо Баатартай холбогдуулан шалгаж эхэлсэн. Тэрээр өнөө цагийн ихэнх улс төрчдийн хамаг л нууцийг мэддэг гэдгээ өөрийн цахим хуудсаараа үе үехэн заралдаг билээ.

Хилийн чандад нүүрсний мөнгөө чимээгүйхэн "идэн" амьдарч байсан А.Амундра гэнэтхэн амь орж шилний цаанаас чихэр долоолгох мэт инстаграм хуудсаараа улс төрчидтэй холбоотой зарим нэг зургийг нийтэлж байгаа. Түүний ингэж сандрах болсон шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ АТГ-т гэрчийн мэдүүлэг өгч эхэлсэнтэй холбоотой. Мөн нэгэн цагт бизнесийн түншүүд байсан “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хоёр муудалцаад зам салж хэн хэнийхээ булхайг дэлгэхэд тун ойрхон байгаа. Тиймээс, А.Амундра байсхийгээд л гадаадаас цахим сүлжээгээр "Баясаа захирлын хайгаад байгаа 110 сая ам.доллар нь”, “…Хэдэн цүнхтэй мөнгө хэний машинд орсон бэ” гэх мэтээр мэдээлэл цацаж суугаа билээ.

Өнөөдөр А.Амундра АТГ-т хүсэлт гаргасан талаараа өөрийн инстаграмаараа дамжуулан хүсэлт гаргаж буйгаа нийтэлжээ. Тодруулбал, хүсэлтдээ "Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна" гэжээ.

А.Амундрагийн хувьд гэрчийн хамгаалалтыг хоёр дахь удаагаа хүсэж байна гэж хэлж болно. Учир нь, тэрбээр жилийн өмнө буюу 2025 оны аравдугаар сард “Б.Энхбаяр аа чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гэж олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүсэлт дайж байв. Гэвч түүнийг хамгаалалтад аваагүй, эцэстээ хилийн дээс алхан гадагшаа гарсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ih tom bgaamaa ene balai

123
123

Итгэлгүй хүмүүсээр багаа бүрдүүлэх ийм л эрсдэлтэй байгаамдаа. Эр хүний хувьд өөдгүй золиг л гэхээс өөр юу гэхэв. Чингис хаан бол аль хэдий нь толгойг нь авчихсан байгаа...

Зочин
Зочин

ENE LUIVARCHING 461 T HIIJ BANDI BOLGOJ HOSHOGONOGUI BOLTOL SHAALGUULAH HTEI

Хорчин
Хорчин

Энэ новш чинь харин гяндан онцгойгийн шоронгийн нүүрийн буянтай лалар уу? хөөш нэгэн цагт гудамжны шуумар банди байсан энэ гөлөгийг хэн гэдэг хулгайч өдий зэрэгт хүргэж эхнэртээ олон саяын сарнай бэлэглэх хэмжээнд хүргэлээ.Олон улс төрч мөнгөтэй гэсэн болгоны утсан хүүхэлдэй болж,дагаж далдагнаад одоо монголдоо л ирвэл нухуулах хэмжээнд хүртлээ тэнэгтсэн чинь хохь чинь за одоо энэ том дуугараад сайд дарга болоод байгаа хүмүүс чиний хажууд яахаа мэднэ.Ямар үед яаж бултахаа ялгүй салахаа мэддэг хулгайч луйварчингууд чи муу мангар бацаан хэдэн халтар төгрөг анус руугаа чихсэнээ монголын номер нэг хүн боллоо гэж далийжээ одоо наад мөнгө чинь урсаад алга болно.Буруу гарын мөнгө буруу л байдаг юм ч болохгүй чамайг хамгаалах нь байтугай энэ хүмүүс нэг л эвгүй гишгэх аваас нэг худагт нэг камерт чихүүлээд тэндээсээ ногоон автобусаар ачигдаад үлдсэн насаа Мааньтын чанга дэглэмтэй шоронд өнгөрөөх дээрээ тулаад байгаа.Амундра юун ч оргилуун нэртэй гөлөг вэ яджаахад алны үс гэж нэрлэхэд болно за нусака нэр төрөхөд цаасан дээр төгсөхөд чулуун дээр бичигдэнээ гэж их найрагч аугаа гүүш Сүрэнжав гуай чухам үнэнийг хэлсэн юм шүү.Үсрээд буух газраа хармой мэдмой гэж чамд зөвлөе.

Холбоотой мэдээ

Back to top button