С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас татгалзжээ
ХЗДХ-ийн сайдаар томилогдсон С.Амарсайхан салбартаа багагүй томилгоог хөндөж, өөрчилнө гэдгээ ил тод зарласан. Тэрбээр ЦЕГ-ын дэд дарга нарыг солино гэдгээ албан уулзалтаар илэрхийлээд байгаа юм.
Засгийн газрын хуралдааны үеэр С.Амарсайхан "Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй сайдын хувиар хамтран ажиллах боломжгүй" гэсэн байр сууриа илэрхийлсэн аж.
Ерөнхий сайд Н.Учралын хувьд "Асуудлыг томруулж, Удирдах зөвлөлөөр ярих хэрэг гарах тул одоогоор чөлөөлөх асуудлыг хөндөх боломжгүй" гэх утгаар алх цохиод өнгөрсөн байна.
Дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн хувьд Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд сэтгүүлчдэд "Би үргэлжлүүлэн ажиллах болсон" гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй өнгөрсөн. ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хувьд дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй албан ажлаар уулзахаас татгалзсан байдалтай буй.
Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т дөрвөн цагийн турш мэдүүлэг өгөх үеэрээ "Бодь" группийн гэрээг бэлтгэсэн гэх мэдээллээ эрс няцааж буй Д.Мөнх-Эрдэнийг гэрчлэх гэрчүүдийг мөрдөгчдөд нэрлэсэн гэх мэдээлэл байна.
Түүнчлэн "Бодь" группийн барьсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг удирдсан А.Амундра монголын хууль хүчний байгууллагууд гэрчийн хамгаалалтад авбал монголд ирж мэдүүлэг өгөх хүсэлтээ АТГ-т албан ёсоор уламжилсан.
Тэр өөрийн сошиал хуудастаа Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран, "Бодь" группийн гэрээг бэлтгэж байсан мэргэжилтний яриаг нийтлэсэн билээ.
Г.ИТГЭЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
данхын пракцыг зайлуулж байж жоохон урагшлах байхдаа хулгайгаа нуух гээд үхэх гээд байнуу
Aмарсайхан мэтийн мэргэжлийн бус, хулгайчдыг хамгаалахаар ирсэн хүн яаж Мөнх-Эрдэнэ шиг чадалтай хуульчтай ажиллаж чадахав. Амундра мэтийн зохиосон үлгэрийг хамгаалж дарга хайцаалах хэрэгтэй болно. Мөнх-Эрдэнэ бол эд нар шиг өсөхийн өлөн биш, харсан үзсэнээ хамж идэх гээл байхгүй. Энэ залууд амжит хүсье.
С.Амарсайхан бол заль мэх, муу санаа, элдэв лобигоороо Мөнхэрдэнээс яаж л бага байв гэж дээ. Ер нь төр засаг Амарсайханаас л их болгоомжлох ёстой. Энэ хүн төрд том суудалд байна гэдэг нь Х.Баттулга, С.Отгонбаяр нар тэр суудал дээр хамт сууж байна гэсэн үг. Эхнээсээ л өөрийнхээ болон ахан дүүс, үеэлүүдийнхээ хийсэн, хамтарч хийсэн муу муухай зүйлийг хайаайлах орчноо бүрдүүлж эхэлж байгаа юм биш үү.
Мөнх эрдэнэ уг нь гайгүй хуульч гэгддэг байв, сүүлийн үед улс төрд ороод их эвдэрч,биеэ тоох, томрох зан ихтэй болсон бх шиг, ингээд ирэхээрээ хүн эвдэрсний шинж, мөнгөнд идүүлсний шинж л бүрдээд бгаам да
худалч хулгайч мөнгөний төлөө хүнд мэргэжилдээ ямар байх хамаа алга, ичихгүй новш зайлаач
эцэг нь сайн хуульч байсан удам сайтай хуульч хүнийг голоод байхдаа ч яахав данхаа л хамгаалах арга биз дээ
Дэд сайд залуу мундаг хуульч даа.
тиим болохоор хамт ажиллахгүй гэж бгаа юм бн
Новшнууд бүгд хулгайчууд ш тэ
Хуульчийн хувьд Мөнх-Эрдэнэ хэнд ч гологдохооргүй хуульч. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар гэж ярих юм бол салбартаа ч дажгүй хуульч.
Зөв
Хэн хэн нь шантааж хийгээд төрийн ажил шүү амарсайхан новшоо
Мөнх-эрдэнэ гэдэг хүн шалгуулбал таарна
Амарсайхан ямар зорилготой нь харагдаад бна ОЭ-н багийн төлөөлөл ,тэднийгээ л цайруулах гэж зүтгээд эхэлж байх шиг ээ
хувийн компани биш дээ шал тэнэг