Уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь, талаар салхи шуургатай байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 12-нд уулархаг нутгаараа бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Сэлбэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө сэрүүсэж, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж, шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Сэрүүсэж, шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аюулгүй, тогтвортой боломж гэж надад хэлсэн зүйлд хөрөнгө оруулсны дараа бүх зүйл нуран унав. Компани асуултанд хариулахаа больж, мөнгө татахаа хойшлуулж, эцэст нь удаан чимээгүй байдалд орлоо. Би ичиж, хэн нэгэн миний санаа зовнилыг нухацтай авч үзэх эсэхэд эргэлзэж байв. Trustwavehackerstech2 @ gmail.com дээрх Trustwave Hackers Tech үүнийг тэр даруй өөрчилсөн. Тэд ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, миний баримт бичгийг анхааралтай хянаж, мөрдөн байцаалтад хэрхэн хандахаа яг таг тайлбарласан. Тэдний баг миний хэзээ ч мэдэж байгаагүй төөрөгдүүлсэн мэдэгдэл, зөрчил, зөрчлийг илрүүлсэн. Тэд компанитай харилцах бүх харилцаа холбоог зохицуулж, намайг цаашид стрессээс хамгаалсан. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэдний тогтвортой ил тод байдал байсан: Би хэрэг хаана байгааг, алхам бүр яагаад чухал болохыг үргэлж мэддэг байсан. Эцэст нь нөхөн сэргээлт ирэхэд миний амьдралын бүх хэсгээс ачаа авагдсан мэт санагдсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл санхүүгийн алдагдалд орсон бол энэ компани танд өртэй зүйлээ нөхөхөд туслах ур чадвар, шийдэмгий байдалд байна.