Парламентын ардчиллаа хамгаалж чадах уу
Ерөнхийлөгчийн өргөн барьсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" агуулга бүхий хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжих эсэх санал хураалт маргааш болно.
Эл хуулийн төсөлд парламентын гишүүдийг тойргийн болон жагсаалтын хэмээн ялгаатай байдлаар үзэж, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд нам нь дэнсэлж, УИХ-д мэдүүлэх зэрэг олон зүйл заалтыг нь гишүүд дэмжихгүй байгаагаа байнгын хороо болон чуулганы үеэр илэрхийлсээр ирсэн. Мөн парламентын дархлааны асуудлыг ч хөндөж буй. Иймд тус хуулийг үзэл санааны хувьд дэмжих эсэх талаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь тодруулан хүргэж байна.
Байр суурийн хураангуй: Баруун тийш гүйлгэж унших боломжтой
Дэлгэрэнгүй:
У.Отгонбаяр: Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжинэ. Хэлэлцэх эсэх асуудлыг дэмжих ёстой гэж ойлгож байгаа. Ажлын хэсэг байгуулаад өөрчлөх шаардлагатай, нэмж, хасах зүйл заалтаа УИХ-ын гишүүд ажлын хэсэг дээрээ ярилцаад явах бүрэн боломжтой. Харин энэ хуулийн зүйл заалтуудаас парламентын гишүүдийг жагсаалтынх, тойргийнх гэж хуваагаад жагсаалтынханд халтай зүйл заалт байгааг эргэн харах ёстой байх.
Д.Цогтбаатар: "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл дээр манай намын бүлэг хоёр одтой шийдвэр гаргасан. Бүлгийнхний шийдвэрийг дагаж, тус хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжихгүй.
С.Одонтуяа: Хувь хүний зүгээс тус хуулийн төслийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл УИХ өөрөө асуудлуудаа зөв зүйтэй, цаг тухайд нь шийдэж байсан бол ийм хууль санаачлах хүртэл асуудал үүсэхгүй. Гишүүний ёс зүйн асуудалд хариуцлага тооцдоггүй байдалд иргэдийн бухимдал өндөр байгаа. УИХ-д ёс зүйн дэд хороо гэж бий. Гэтэл хурлаа зохион байгуулах гэхээр ирц нь хүрдэггүй. Гишүүдийн ухамсар ийм л байна шүү дээ. Манай нам дээр хүртэл ёс зүйн асуудалтай гишүүн байсан. Намын дарга дуудаж уулзаад анхааруулга өгсөн, асуудал шийдэгдсэн. Ер нь сошиал сүлжээгээр ард түмнээ элдвээр хэлж байгаа гишүүнийг аль ч улсын парламент авч хэлэлцэнэ. "Би гишүүн юм чинь яасан ч хамаагүй" гэж явж хэрхэвч болохгүй.
Манай намын бүлгээс хоёр одтой шийдвэр гарсан. Гурван одтой биш тул гишүүд өөрсдийн үнэлэмжээр тухайн асуудалд хандаж, саналаа өгч болдог. "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" тухай хуулийн төслийг хэрхэн батлах нь гишүүдийн бүрэн эрх. Тиймээс хэлэлцээд сайжруулаад явах нь зөв.
П.Наранбаяр: УИХ-ын гишүүнээс хариуцлага, ёс зүйг нэхэж байгаа нийгмийн хандлагыг харсан хуулийн төсөл гэж харсан. Гэхдээ бид Үндсэн хуульдаа захирагдаж явах ёстой. Тийм ч учраас манай ХҮН намын зөвлөлөөс тус хуулийн төслийг дэмжихгүй гэх байр суурьтай байгаа. Мөн намын удирдах байгууллага нь жагсаалтын буюу хувь тэнцүүлэх пропорциональ системээр гарч ирсэн гишүүнийг татах шийдвэрийг гаргах, тангараг, үйл ажиллагаа, дэгтэй холбоотой Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй зүйлс уг хуулийн төсөлд байна.
О.Батнайрамдал: Тус хуулийн төслийг дэмжихгүй. Ардчилсан улс парламентын ардчиллаараа бэхэждэг. Тиймээс парламентын ардчилалд ямар нэгэн эрсдэл учруулах хууль тогтоомжийг хувьдаа дэмжихгүй. Энэ хууль гишүүдийг жагсаалтын, тойргийн хэмээн хувааж байна. Гэтэл Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэх ганц тодотголтой. Мөн эргүүлэн татах механизм нь ёс зүйгээр шийдэгдэхээр буй. Ёс зүй гэх зүйлийг хуульчлахад хүнд. Манайх шиг улс төр болон эдийн засгийн институц бэхжиж амжаагүй орнуудад ардчилсан парламент засаглал руу халдах эрсдэл өндөр, тохиолдлууд ч бий. Бид өнөөдөр хуулийг баталчихдаг, тэр нь эсрэгээр ашиглагдах эрсдэл олон бий. Үүнийг харсаар байж дэмжих ямар ч боломжгүй.
П.Сайнзориг: Дэмжихгүй гэх байр сууриа ТББХ, чуулганы үеэр хангалттай илэрхийлсэн. Энэ хууль өргөн баригдах цагаасаа хойш процедур, Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим алдагдчихсан. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байхад Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй байхаар тусгуулж байсан. Харин хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д байдаг бүрэн эрхийн хүрээнд буюу хууль санаачилдаг болъё хэмээн санаачлах хүрээ хязгаарыг холбогдох хуулиар тогтооно хэмээсэн. Үүнийг УИХ-ын тухай хуулийн 36.1-ээр тогтоосон. Ямар асуудлаар УИХ-ын гишүүд, Засгийн газар санаачилж болох вэ гэдгийг заасан. Мөн УИХ, Засгийн газрын гишүүдийн санаачлахаар зааснаас бусад асуудлаар Ерөнхийлөгч санаачилна гэх байдлаар хүрээ хязгаарыг тогтоосон. Гэтэл УИХ энэ хуулийг хэлэлцэж байгаа нь өөрөө том зөрчил. Тиймээс өөрчлөлт оруулах эсэхээ гишүүд өөрсдөө боловсруулах ёстой. Парламентын ардчиллыг бэхжүүлэх тухай дээр дооргүй л ярьж байгаа. Гишүүддээ итгэж байна.
"Дээрээ суудлаа олвол доороо гүйдлээ олно" гэх ардын үг бий. Гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч, Хууль тогтоогч нь юу хийх юм бэ гэдэг хүрээ хязгаараа тодорхой болгох, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна. Үүнийг хаяж гээгдүүлсэнтэй холбоотой үл ойлголцол үүсч, төрийн бүх шатанд нөлөөлж, эдийн засгийн агуулгатай, ард иргэдэд хэрэгтэй шийдвэр гардаггүй, хоосон улстөржөөд байна.
Л.Энхнасан: Хуулийн төслийг батлахыг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл жагсаалтын гишүүдийг намын төв байгууллагаас хараат болгох заалт бий. Энэ нь улс төрийн зорилгоор ашиглагдах боломжтой. Нэг үгээр хэлбэл жагсаалтын гишүүд үг, үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, ард иргэдийн хэлж байгаачлан кнопчин болох эрсдэл байна. Хоёрт. Нэг иргэний гомдлоор гишүүнийг эрх зүйн дэд хороогоор шийддэг болно гэж байгаа нь сонгогчдын эрхэд халдаж байна. Гуравт. Ёс зүйн ноцтой зөрчил гэдэгт юуг хамааруулах нь тодорхой бус. Хэн нэгэн эрх мэдэлтэнд таалагдах үгүйн хэмжүүрээр шийдэгдэхээр болчихлоо. Мэдээж хулгай авлигатай тэмцэхийг дэмжиж байгаа. Үүнийг бид парламент дотроо шийдэх боломжтой гэж үзэж байна. Ер МАН, АН гэх хоёр хүчин жагсаалтын гишүүдээ улс төрийн зорилготой оруулчхаад үгэнд нь орохгүй болохоор хариуцлага тооцох гээд байгаа юм уу даа гэж л харагдаж байна.
Б.Бат-Эрдэнэ: Хувь гишүүний үзэл санаа чухал ч тойргийн сонгогч, иргэдийн байр суурь чухал байдаг. МАН-ын 2024 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт "УИХ-ын гишүүнийг ёс зүйгүй, авлигал албан тушаалын хэрэгт холбогдсон, аливаа асуудал өөрөөс нь шалтгаалалтайгаар үүсэх юм бол эргүүлэн татна" гэх хуультай болохоо илэрхийлж байсан. Энэ мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гэж байгаад баяртай байна хэмээн тойргийн иргэд хэлж байна. Хувь хүнийхээ хувьд ч тэр ёс суртахуун, авлига албан тушаалын хэрэг үүсгэхгүй байхад асуудал үүсэхгүй гэж харсан. Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд олон намын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулаад цензуртэй хандаад явах нь зөв. Тиймээс пүрэв гарагийн чуулганаар энэ хуулийн төслийг дэмжсэн санал өгнө.
МАН хоёр хуваагдчихсан, ХҮН, Үндэсний эвсэл дэмжихгүй, АН санал хураалтад оролцохгүйгээ илэрхийлсэн. ИЗНН чимээгүй яваа
МАН 30|38-аар хуваагдчихсан. Энэ хуваагдал Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр ч илхэн харагдаж байгаа. Тодруулбал, дараах гишүүд байр сууриа тод илэрхийлээд байна.
МАН-аас "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" тухай хуулийн төслийг дэмжих гишүүд:
С.Бямбацогт, Н.Наранбаатар, Э.Бат-Амгалан, Т.Аубакир, Ж.Батжаргал, С.Лүндэг, Дам.Цогтбаатар, Б.Энхбаяр, Э.Батшугар, У.Отгонбаяр, Ж.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Ж.Галбадрах, М.Бадамсүрэн, Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, Д.Рэгдэл
МАН-аас "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" тухай хуулийн төслийг дэмжихгүй гишүүд:
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, Э.Болормаа, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал, М.Энхцэцэг, Л.Энхнасан, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Н.Номтойбаяр, А.Ариунзаяа, П.Сайнзориг, О.Саранчулуун, Б.Баярбаатар
Харин АН-ын бүлгээс эл хуулийн төслийг дэмжихгүй дээр хоёр одтой шийдвэр гаргасан. Энэ нь бүлгийн зүгээс дэмжихгүй гэж буй боловч гурван одтой шийдвэр шигээ хатуу дагаж мөрдөгддөггүй, өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр асуудалд хандаж болох хэлбэр. Мөн АН-ын зүгээс хуулийн төслийн санал хураалтын үеэр чуулганд суухгүй гэх байр суурийг илэрхийлээд амжив.
Энэ эгзэгтэй мөчид АН дотор Ерөнхийлөгчийн жигүүр үүссэн нь улс төрийн хүрээнд яригдах болсон.

Тодруулбал, Б.Пүрэвдорж Ж.Батсуурь О. Амгаланбаатар Ц.Баатархүү П.Батчимэг Д.Ганбат Ж.Баярмаа Д.Энхтуяа П.Мөнхтулга С.Одонтуяа Р.Сэддорж Р.Эрдэнэбүрэн Д.Жаргалсайхан юм. Эдгээр 13 гишүүнийг Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжих магадлалтай гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн АН-ын Хяналтын хорооны дарга З.Энхболд "Ерөнхийлөгч УИХ-ын талаар хууль санаачлах эрхгүй. Энэ хуулийг өргөн барьсан нь түүнийг огцруулах үндэслэл болно" гэж мэдэгдсэн билээ.
Харин Үндэсний эвсэл болон ХҮН намын зөвлөл уг хуулийн төслийг дэмжихгүй гэх хатуу байр суурь илэрхийлсэн бол ИЗНН байр сууриа илэрхийлээгүй байгаа билээ.
Видео:














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Парламентын ардчилалд халдах эрсдэлтэй юм биш үү
Доорх тодорхойлолтоос харвал зохист харьцааг хангана гэж байна. Хэдэн эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гишүүнд хэдэн санал өгч сонгосон юм, тэр харьцааг хадгалдаг байх ёстой юм байна. Тэгэхээр Нара-г, Булгантуяаг, Оюун-Эрдэнэ ийг явууллаа гэхэд, тэр төлөөллийн орон гарсан байршилд нь дахин сонгууль зарлаад, шинэ хүн дор нь нөхөж оруулж ирж байж төлөөллийн зохист харьцаа нь хадгалагдах юм байна. Халдах эрсдэл гэж юу яриад байна, наадах чинь зүгээр л худал пропоганда. "Парламентын ардчилал нь төлөөллийн хэв шинжийн зохист харьцааг хангаснаар хэрэгждэг гэж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт дурдсан байдаг. Иргэд сонгуулиар төлөөлөгчөө сонгож, тэд нь ард түмний эрх ашгийг хамгаална.
legalinfo.mn "
Жирийн бизнесийн байгууллага байсан бол, захирлаа хулхидсан, хэрэглэгчдээ (ард түмэн) луйвардсан, хэрэглэгчдээ тасралтгүй харааж доромжилсон, бэлтгэн нийлүүлэгчдээсээ авилгал авсан нь баригдсан, ажил дээрээ архидсан, удирдсан хэлтэсдээ буруу зүйлд уриалан дуудсан, за тэгээд компанийнхаа баримтыг хуурамчаар үйлдэн мөнгө шамшигдуулсан нь баригдсан бол тэгээд гэрээ дуусгадаг биздээ (компани нь гэр бүлийн компани биш бол шүү). Гэтэл, гишүүд, сайд нар, хотын дарга эднүүсийг болохоор яагаад явуулдаггүй байлгаад байдаг билээ? БОД БОД.
Хариуцлага хэрэгтэй ч буруу механизм байж болохгүй
Жагсаалтын гишүүдийг ингэж дарамталж болохгүй
Гэхдээ улс төрийн зэвсэг болчихвол аюултай
АН-н 13 бол онигоо шүү. Очиж очиж хулхи хурандаа Хүрэлсүхийн атганд орж салтааных нь хялгас болох ч гэж дээ. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд 27 онд өөрийнхөө намын хүнийг eрөнхийлөгч болгохоор зүтгэх байтал МАН-н салтаа болчихсон шааж явдаг онигоо шүү
Ажлаа хийдэггүй, ёс зүй гэж түй ч үгүй, гэмт хэрэгтнүүдийг эргүүлэн татах нь шударга ёсонд нийцнэ.
Их хурлыг тараая ажлаа хийхгүй юм байна
ene huuli sain bodoj shiideh asuudal bn
hariutslaga nemeh n zuv ch ingej bolohuu
jagsaaltin gishuudiig namaar ni barij bolohgui shuu
Ёс зүй гэдгийг хэн яаж тодорхойлох вэ гэдэг асуудал байна
yos zuig huulchilna gedeg hetsuu sanagdaj bn
Хэрвээ зөв хийвэл хэрэгтэй хууль байж магадгүй
zuv hiivel heregtei boloh l yum
uls turiin zevseg bolchihvol hetsuu shuu
Иргэдийн бухимдлыг ойлгож байна
irged uneheer durgui bolood bn daa
Тэр АН-н найрааны 13 бол сайндаа ч биш Баярцогтын л зуучлалаар Хүрэлсүхэд дагаар орж байгаа юм. 27 оны сонгуульд Баярцогтыг С.Эрдэнэ шиг золионы өгөөшинд шидэх тохироо Хүрэлсүх хийчихсэн. АН-н гишүүд энэ МАН-н БЭТ-үүдийг нүдлээд аваарай
АН-д хуучны З.Энхболд мэт шиг зэвүүн зоригтойдуу шулуухан тэгээд гайгүй мэдлэгтэй туршлагатай гишүүд байхгүй болжээ. Ганц мэдлэгтэй нь Тэмүүжин л яалтачгүй торойж байна
Монголын улс төр сүүлийн 30 жил маш бохир явж ирсэн. Энэ бохир улс төрийн яг дунд нь насаараа байсан хүмүүс бол Хүрэлсүх Занданшатар Содбаатар зэргүүд. Бохир улс төрийн сүүлчийнх шахуу фракц нь одоо Хүрэлсүхийнх. Эднийг улс төрөөс зайлуулж чадвал Монголын улс төр eрөнхийдөө гайгүй цэвэршээд цааш явна
Odontuya gishuun hamgiin zuv dugnej heljee. Gishuun hun bol, zan tuluv, ger ahui, huvi hunii humuujliin huvid ulger jishee baij, huuli bus zuils hiihees angid baih yostoi. Tiimgui bol, urgusun tangargaasaa nyatssan gej uzej erguulen tatah yostoi. Hen negen, ali neg huuli ene gishuudiin deer baij, hyanalt tavih yostoi.
юун дархлаагаа хамгаалах, ардчилал ярих... 126 болоод дархлаа нь алдагдаж,анархист шинжтэй болж төрийн нэр хүндийг шавартай хутгасан даа. Жнь Ариунзаяа,Номинчимэг,Баасанжаргал гэх мэт хэдэн хар авгайчууд бна даа хэрүүл,өс хонзон,хутган үймүүлэхээ, өөр ажилгүй.Ер нь жагсаалтынхан дийлэнх нь байгаа
Odontuya mangar yum baina. AN-iinh bish uu ? MAN yum uu ?
Энэ хууль батлагдвал надад халгаатай гэж үзэж байгаа нөхдүүд л дэмжихгүй ба тэд нэрсээрээ харагдна. Энэ санал хураалт одоогийн их хурлын гишүүдийн хэдэн хувь гишүүн байх шаардлагыг хангахгүй хүмүүс байгааг нэрсээр нь сонгогч олон харж болох нь ээ.
Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.
Намайг бүрэн залилсан хуурамч хөрөнгө оруулалтын компанитай аймшигтай туршлага хуримтлуулсан. Миний анхны жижиг хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч, өөртөө итгэх итгэлийг минь нэмэгдүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож, дахин хөрөнгө оруулахыг уриалсан. Энэ удаад би амьдралынхаа хадгаламжийнхаа асар их хэсгийг хөрөнгө оруулалт хийсэн. Ашгаа авах гэж оролдох хүртэл бүх зүйл хэвийн мэт санагдаж байсан - гэнэт миний данс идэвхгүй болсон. Намайг дэмжлэг үзүүлэх баг руу чиглүүлсэн ажилтантай холбоо барьсан. Тэд миний төлсөн төлбөрийг нэхсээр байсан ч би хөрөнгөдөө хандаж чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг ухаарч, би тусламж хүссэн бөгөөд мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech руу чиглүүлсэн. Тэд миний алдагдсан хөрөнгө оруулалтыг олж, амжилттай эргүүлэн авсан. Би маш их талархаж байгаа бөгөөд ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст тэдний үйлчилгээг санал болгож байна.
И-мэйл: Trustwavehackerstech2 @ gmail.com
Дэмжихгүй гэж байгаа нь дандаа хутган үймүүлж хор найруулдаг хогийн гарууд нь байна ш тээ