Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У. Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран Баруун Тооройн баянбүрдэд мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, судалгааны дээж авлаа.
Тус ажиллагааны үеэр 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүж, эд болон үсний дээжийг авч судалгаанд ашиглахаар бүрдүүлэв.
Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлж байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
heden jiliin umnu 55 mazaalai bsan, odoo hed bolson yum bol? Ene met medeellig sudlaad, medeellee ur uguujtei bolgohod anhaarna uu.