УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Батшугар: Салбартаа ₮150 тэрбумын хэмнэлт хийж, эмч нарын цалинг ирэх сарын 01-нээс жигд болгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Нийт 669 эмийг ЭМДС-аас хөнгөлдөг. Бүгдийг нь судалж үзсэн. Тэгэхэд ДЭМБ-д бүртгэлгүй эмүүд байсан. Мөн олон улсын эмнэлзүйн удирдамжид батлагдаагүй, зөвлөмж байхгүй эмүүд байна. Үүнийг хасна.

Чанаргүй, үйлчилгээ нь муу эм ихээр зарагдаж байна. Иймд гаднын орноос БНСУ, Германаас шууд авсан нь дээр байсан хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлээд буй. Үүнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. ЭМДС-ийн үндэсний зөвлөл гэж байдаг. Тус зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулж, нэг том өөрчлөлт гаргана.

Тэр нь юу вэ гэвэл эмийн хатуу зохицуулалттай улс орнууд гэж бий. Тухайлбал, АНУ, Англи, Герман, БНСУ, Сингапур, Япон зэрэг. Тус улс орнуудаас оруулж ирж, худалдаалж байгаа эмнүүдэд хөнгөлөлт их олгоно. Харин чанаргүй эм нийлүүлэгддэг улс орнуудын эмний хөнгөлөлтийг бууруулна.

Мөн эрүүл мэндийн байгууллагын зардлын үр ашгийг дээшлүүлнэ.

Адил тусламжийг, адил хүнд амд үйлчилдэг мөртлөө зарим эмнэлгүүд нь ашигтай, зарим нь алдагдалтай ажиллаад байна. Бүр 20 тэрбумын алдагдалтай ч эмнэлэг байна. Энэ нь бүтээмж муу байгааг илтгэнэ. Менежерүүд муу ажиллаж байгаа нь харагдаж байна. Магадгүй өндөр өртөгтэй эмийн худалдан авалт хийдэг байхыг үгүйсгэхгүй. Захирал удирдлагын хүний нөөц нь тэлсэн байхыг мөн үгүйсгэх аргагүй. Зарим эмнэлэгт захирлын ажлын алба гэж байна, энэ шаардлагагүй. Ерөнхий сайд эмч, эмнэлгийн ажилтанд цомхотгол хийхгүй байх талаар хэлсэн. Гэхдээ хэт тэлсэн орон тоо, тэр дундаа аж ахуйн дарга нар байх нь эмнэлгийн зардлыг өсгөөд байна. Тэр орон тоог цомхотгох юм бол 20 тэрбумыг хэмнэх боломжтой гэж харж байгаа.

Эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалтыг илүү ухаалаг, үр ашигтай зохион байгуулна

Монгол Улсын нийт хүн амын 90 хувь нь улсын эмнэлэгт тусламж үйлчилгээ авдаг. 10 хувь нь хувийн эмнэлэгт очдог. Эхний ээлжид лавлагаа шатлалын эмнэлгийн ачааллыг тодорхой хувиар бууруулах ёстой.

Өндөр мэргэжлийн эмч нарыг төвөөс орон нутагт ажиллуулвал, сургалт хийвэл орон нутгийн болон лавлагаа шатлалын эмнэлэгт бонус өгнө. Бид хүмүүсийг өвдсөн байхад нь эмчлэх биш дөнгөж эхэлж байхад нь, хүндрээгүй байхад нь эмчлэх бодлого баримтална. Энэ бол хөгжсөн улс орнуудын бодлого.

Хувийн эмнэлэгт хавтгайруулж мөнгө өгөхгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллана. Хувийн эмнэлгийн ашигтай байдалд ажиллаж болохгүй.

Салбарын цахимжуулалтыг сайжруулах замаар үр ашгийг сайжруулна

20-40 тэрбумыг хэмнэнэ. Иргэн анхан шатны эмнэлэгт очоод цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч байна. Дараа нь лавлагаа шатлалд очиж байна. Гэтэл тэр цусны шинжилгээг дахиж хийдэг. Нэг иргэнд 39 удаа давтагддаг. Тэр бүр дээр өртөг явж байдаг. ЭМДС-аас мөнгө нь гардаг. Цахимжчих юм бол анхан шатлалд өгсөн шинжилгээ лавлагаа шатлалд очно гэсэн үг.

Энэ цогц арга хэмжээг авснаар 150 тэрбум төгрөг хангалттай хэмнэнэ. Үүгээрээ таван сарын 1-нээс эхлээд эмч нарыгаа нэг цалинтай болгоно. Мөн ЭМДС-ийн мэдээллийг бүгдийг нь ил байлгана. Аль эмнэлэгт хэдэн төгрөг өгсөн тухай бүгд ил болно гэсэн үг.

Иргэн талдаа оочер дараалалгүй, хүнд сурталгүйгээр анхан шатандаа үзүүлдэг, чанартай үйлчилгээ авдаг болмоор байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юунаас яаж хэмнэх гэж! Улсын эмнэлэгт Нийтийн А/Цэврийн өрөөнд гар ариутгагч бхгүй, ОО д нь А/Цэврийн цаас бдгүй Эмнэлэг уул нь хамгиын их бактер тарах газар, гар ариутгагч, цаас зэрэг заавал бх. ёстой ! Төсөв нь хүрдгүй бол үылчлүүлж бгаа хүнээс 300 төг хураамж аваад Гар ариутгал, ОО д цаас заавал байлгах шаардлагатай!!

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Эмнэлгийн аж ахуй эрхэлсэн дарга, орлогч, нярав гээд 00 ын цаас, ариутгалын бодис шийдэх өчнөөн олон цалингаа нэмүүлэгсэд бга даа .

Зочин
Зочин

Ха ха миний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авна гэж төлсөн ЭМД-г энэ нөхөр хүнд суртал авилгад идэгдсэн улсын нэртэй эмнэлгүүдэд өгнө гэнэ!
Хаана эмчүүлж хаанаас эрүүл мэндийн үйлчилгээ авахаа би өөрөө мэдье тэгэх үү!
Хувийн хэвшлийг нугачин дарах бодлого хол явахгүй.

Зочин 7
Зочин 7

Сайн хүү. Чамд амжилт хүсье. Идэж уух юманд сурав, за. Чиний урьд зам чинь гэрэлтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button