Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар ахаараа "крандуулж" ТӨҮГ-т эзэн суусан Ж.Түвшинбаяр

Төрийн өмчит үйлчилгээний газруудад МАН-ын хууччуулын тавиулууд томилогдож, туйлж л байг уу.
Ногоон автобусны хэрэгт холбогдож, цагаадсан Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын дүү Ж.Түвшинбаяр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирлаар томилогджээ.
Ж.Түвшинбаярын ах Ж.Сүхбаатар бол сүүлийн хорин жил улстөрийн тогооноос ер холбоогүй хүн. Гишүүний туслахаас улс төрийнхөө карьерыг эхэлж байсан тэр хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад ахлах зөвлөхөөр нь, сүүлд Түгжрэлийн сайд буюу Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж, ногоон автобусны хэрэгт холбогдсоноор намаасаа хөөгдөж, карьер нь төгссөн. Гэхдээ карьер нь өсөлттэй байх үедээ дүү Ж.Түвшинбаяраа орхилгүй, чирсээр иржээ.
Ж.Түвшинбаяр бол Дарханы уугуул. Эрдмийн ундраа ЕБС-ыг дүүргэж, дараа нь ШУТИС-ийг Геологичоор 2011 онд, ХУИС-ийг бизнесийн удирдлагын магистраар 2021 онд төгсжээ. 2006 оноос видео студи ажиллуулж ажлынхаа карьерыг эхлүүлж байж. Харин түүний ах Ж.Сүхбаатар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдох үеэс төрийн байгууллагад ажиллаж эхэлжээ. Тухайлбал,
Ж.Сүхбаатарыг |2008-2012| УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга байхад Ж.Түвшинбаяр АМГ-т Геологич |2010-2012|
Ж.Сүхбаатарыг |2012-2013| МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга байхад Ж.Түвшинбаяр МАН-д мэргэжилтэн
2020 онд Ж.Сүхбаатар хоёр дахиа УИХ-ын гишүүн болж, |2020-2023| онд Түгжрэлийн сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга байхад Ж.Түвшинбаяр Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвд Төслийн зохицуулагчийн албыг |2021-2023| хашиж байжээ.
Улмаар ах нь улс төрд үгүй болсноор тэр сүүлийн гурван жил төрд ажилласан намтаргүй. 2015 онд үүсгэн байгуулж, ах Ж.Давхарбаяр болон Х.Цагаанхүүтэй хамтран эзэмшдэг байсан Бизнесийн зөвлөх үйлчилгээ, Гадаад худалдаа, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааны чиглэлтэй Ай Эм Эйч Пи гэх компаниа татан буулгаж. Огноо нь |2023.04.12|

Ийн сүүлийн жилүүдэд төрд ажиллаагүй тэр |2025.12.30|-наас “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлагын газрын даргаар томилогджээ. Мөн л ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр энэ албан тушаалд ирсэн ба намтар нь ажлын байранд тавигдах шаардлагатаа ч тэнцээгүй байна.
Тус албан тушаалд томилогдох хүн угтаа 10-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх ёстой хэмээн заасан байдаг ч нийцээгүй тэр крандуулж энэ албан тушаалд очсон.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд тэрбээр тус газрын захирлаар жил гаруйн хугацаанд ажиллаж, ажлаа хүлээлгэн өгсөн Б.Энхтөрийн оронд томилогдох тохироогоо хийж чаджээ. Өнөөдөр 11.00 цагаас ажлаа хүлээж авах юм байна.
Ташрамд дурдахад, “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны харьяанд байдаг. Тус яамыг толгойлдог Г.Дамдиннямын хувьд Дарханых. Нутгийнхаа дүүг эл албан тушаалд татсан байж болзошгүй субъект юм.
О.ОНОН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн алба ийм байж болохгүй
Ийм томилгоо шударга биш санагдаж байна
Tanil talaar tomilgoo hiideg ni hezee zogsoh yum bol
Мэргэжлийн шалгуур хангах ёстой шүү дээ
Songon шалгарuulalt baih yostoi
Shudarga yos gej bhgui yum uu
Хүмүүсийн итгэл алдарч байна даа
Ajliin shaardlagaaa hangahgui bol hetsuu
Ил тод байдал маш чухал шүү
Dahij dahij iim zuil bolood bh yum
Chadvartai humuusee demjih heregtei
Tailbar ogohgui bol asuudal uldene
Zailuulaaachee iim toonnii garuudig
Hen gedeg ar tal ni tataad bga ni iim il tod baihad l bi duugee tanihgu yu hiidgiig ni medehgu gd hustaad bdg
Эвий дээ муу Энхтөр ийм юм захиалж бичүүлж явахын бодоход их л ядарч хонзогнож яваа бололтой
новшийн тогтолцоог хэзээ халах юм бол? тамын тогооны үлгэр дуусахгүй юм. Үнэн ч чадварлаг залуусаа дэмждэг болоосой! энэ мэт бөөс хуурснууд ТӨҮГ битүү шигдээстэй
Худлаа шаагаад байгаарай. Сүхбаатар намаасаа хэзээ хөөгдсийн. Танай сайтын өмөөрч хамгаалаад байдаг яллагдагч гишүүд өнөөдөр намдаа байгаад байгаа биз дээ. Одоогийн гишүүдээс Сүхбаатартай эн тэнцэх чадвартай гишүүн хэн байгаа юм
Намын нусны алчууруудын хажууд геологийн салбарын мэргэжилтэн болжээ. Өмнөх дарга Энхтөр гээд нөхөр хоёр сар болоод гадаадаар зугаалдаг, ланд 200 авахуулж унасан намчин байсан шүү. Удахгүй ус, тос ялгарах биз. Хэл амаа билүүдээд яанам
Huulich Suhbaatar hulgai hiilee yu, hereg zohioson Amarbayasgalan, Oyunerdene, Sumiabazar mafuud zugeer unguruuh uu. Ene m#l shig garuud yu helsen itgechih yumoo
Hariutslaga tootsohgui bol yah ve
Энэ алба улсад ямарч хэрэггүй азар шүүднн. Татан буулгавал таарна.
энэ хүмүүс ална аа ална хэлэх үг алга дөө
Өмнөх даргыг нь сайн шалгуулах хэрэгтэй. Энэ эгүүртэй холбоотой байж таараа
Геологийн төвийн өмнө дарга нь сэтгүүлч хөлслөөд хороо цацаж байгаа юм байх даа. Хоёр үг холбоод хэлчих чадалгүй амьтан төрийн ажлыг яаж хийдэг юм бэ, мөрөө хар усаа уугаад явахгүй, юунд шалчигнуур нөхөр бол доо
Сонгон шалгаруулалт явагдана. Түр орлон гүйцэтгэгч болж байгаа биш үү. Санаа зовоод байгаа улсууд тэр шалгаруулалтад нь ороорой
Өмнөх даргыг нь бодвол харин ч мэргэжлийн хүн томилогдож байна
Төрийн өмчит нийт 130-аад компаниас ЭТТ, Эрдэнэт зэрэг 5-с бусад нь бүгд ямар ч эдийн засгийн хувьд ашиггүй зөвхөн МАН-ын луйварчдын гар хөл, цусан төрөл, нууц амраг, цүнх баригчдад зориулж төсвөөр тоглуулдаг газрууд бгаа нь аудитын дүгнэлтээр жил бүр тогтоогдсон... Иймээс татан буулгаж үүрэг чиглэлийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэх хэрэгиэй... төсвөөс санхүүждэгийг яаралтай болиулах нь чухал...
Хулгайч нарын ул мөр хэзээч арилахгүй нээ
Шалгуур хангаагүй хүн томилогдвол буруу