Улс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгчийг шүүмжлэн дуугараад хуулийнханд "ёвруулсан" АН-ын гишүүд

2025 онд АН-аас хэд хэдэн гишүүн хуулийн байгууллагаар шалгуулж, энэ онд сөрөг хүчний хоёр ч хүний нэр холбогдсон шүүх хуралдаан болж өнгөрлөө.

Эхнээс нь ухраан харъя,

#1 Х.ТЭМҮҮЖИН

2025 оны 9-р сард "УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ойрын хүмүүсийг болон өөрийг нь прокуророос шалгасан гэх мэдээлэл явсан. Тухайн үед энэ талаар өөрөөс нь тодруулахад "Намайг ямар нэг байдлаар прокуророос дуудаж шалгасан зүйл байхгүй. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг яагаад хөндөх тухай сошиалаар бичээд байгааг мэдэхгүй юм. Өөр нэг хонгил нь ажиллаад эхэлсэн юм байлгүй" хэмээн хариулж байсан удаатай.

Тэрбээр Ардчилсан нам, АН-ын бүлэг дотроос парламентийн танхимд Ерөнхийлөгчийг илтэд шүүмжилдэг цөөнхийн нэг. 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаад 6 жилээр сонгогдож болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан бөгөөд он гарснаас хойш уг хуульд буцааж өөрчлөлт оруулна гэх асуудал хөврөв. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд Монгол Улсын Үндсэн Хуулийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг заалт дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх улс төрийн шийдлийг намын бүлэг дотроо түлхэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүний дэмжлэгийг олж чадсан юм. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэг өөрчлөлт орсон бол найман жил тухайн заалтыг өөрчлөх ёсгүй заалт бий.

Мөн түүний санаачилсан Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь өнөөг хэр өргөн баригдаагүй царцсан.Уг хуулиар ерөнхийлөгчийн эрх, үүргийн хязгаар, хариуцлагыг мөн тодотгож өгсөн байдаг. Өнөөг хэр парламент дотор ерөнхийлөгчийн эсрэг дуугарч ирсэн түүний хувьд прокуророос шалгасан гэх асуудал нь уг хуулиа зүтгүүлэхээ больсны дараа чимээгүй болчихсон.

#2 "БОСОО С.ГАНБААТАР"

Түүнийг 2025 онд мөн л Эрүүгийн хуулийн 3 зүйл заалтаар буюу, 

  • Эрүүгийн хуулийн 22.4 – Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • Эрүүгийн хуулийн 18.6.2 -  Мөнгө угаах
  • Хуулиас хасагдсан 263.2 буюу шинэ хуулиарх үндэслэлгүй хөрөнгөжсөн зэргээр прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2025 оны 6-р сард УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбогдох зуслангийн байшинд Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн. Ингэхдээ АТГ-аас өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь МҮЭХ-ны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж нэгжлэг хийсэн хэмээсэн юм. Учир нь нэгжлэг хийсэн газрын тухайд эл хэрэгт сэжиглэн шалгаж буй ААН-ын нэр дээрх байшин байсан аж. 

АТГ-аас шалгаж, прокурор руу шилжсэн асуудлын талаар өөрөөс нь тодруулахад нэр бүхий компаниудтай холбосон нь ор үндэслэлгүй гэсэн бөгөөд түүнийг намрын чуулганаар танхимаас үг хэлэхээс нь өмнө хэрэг шүүх рүү шилжиж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нөхцөл үүсэх гэж байна хэмээж байсан билээ. 

Өөрийг нь шалгаж, МҮЭХ-ны газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэргийг ерөнхийлөгч АТГ-т үүрэг даалгавар өгч, өөрийг нь хяхан хавчиж байна хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм. 

Юутай ч түүнд холбогдох хэрэг прокурор дээр хэлэлцэгдэж, шүүх рүү шилжсэн тохиолдолд бүрэн эрхийг нь эхлээд түдгэлзүүлж байж шүүхээр хэлэлцэх процесс үргэлжилдэг. Харин энэ асуудал өнөөдрийг хүртэл мөн л намжиж, царцаад буй.

#3 Н.АЛТАНХУЯГ

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шаанстай, магадгүй өрсөлдөөд сонгогдчих цөөн хүний нэгээр Н.Алтанхуяг нэрлэгдэж байв.

Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгасан хэргийг гурван шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн ч энэ сард болсон Давж заалдах шатны шүүх хурлаас Анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл түүнийг цагаатгасан үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, Анхан шатны шүүх рүү буцаасан гэсэн үг. 

Тэрбээр уг асуудлаар нэвтрүүлэгт "Намайг цагаатгасан гурван шүүгчийг би буруутгаж хэлэх зүйл алга. Хэрвээ цагаатгах шийдвэрийг дахин хэвээр үлдээчихвэл тодорхой улс төрийн нөлөө, дарамт ирж магадгүй нөхцөл учраас үндсэндээ ерөнхийлөгчийн сонгууль хүртэл уях гэсэн л шийдвэр гэж харж байна. Шүүгчдэд буруу байхгүй. Шүүгчдийг хүнд байдалд оруулж байгаа. Дээрээс юм уу, хаанаас ч юм. Хуулийн хяналтын байгууллага чинь ерөнхийлөгчийн хамаарлын юм байхгүй юу" хэмээн нэвтрүүлэг орох үеэрээ ярьсан.

Өнөөдрийг хүртэлх үе үе Засгийн газар, Ерөнхий сайдууд дундаас түүний тэргүүлсэн үеийн эдийн засгийн тоонууд өнөөдөр хамгийн сайн үзүүлэлттэй гарч байснаараа жишигддэг. Тиймээс ч ерөнхийлөгчийн сонгууль түүнд холын юм биш. Мөн нам дотроо ч, чуулган дээр ч ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шүүмжилсээр ирсэн дүр юм.

#4 З.ЭНХБОЛД

АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар сонгогдож, тамгаа гардаж аваад удаагүй З.Энхболд "Намайг ЕТГ-ын дарга байхад "Бодь"-ийн гэрээ огт орж ирээгүй, би хэзээ ч нууцад аваагүй. 2019 онд У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайдтай байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын тогтоол гарсан" хэмээн хэвлэлийн хурлын үеэр орон даяар ярьсан.

Харин тэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхээс "Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь зүйлд зааснаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа улстөрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай" хэмээх шийдвэрийн дагуу хоёр жилийн хорих ял сонссон юм.

Эл хэрэг шүүхэд шилжээд гурван жилийн нүүр үзсэн ч цаг хугацааны хувьд хойшилж явсаар гурван удаа хэлэлцэгдсэний эцэст ийн шийдэгдсэн. Нэг талаараа З.Энхболд "Бодь"-той холбоотой гэрээний талаарх тодорхой мэдээлэлтэй хүн. Гэтэл ийн шүүхээс ял сонсов.

#5 ДАВ.ЦОГТБААТАР

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэлтсийн захиралаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтаар шийтгэсэн.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг. Ял шийтгэл нь нийтийн албанд 2 жил томилогдох эрхийг хасах, 20 сая төгрөгөөр торгох.

Нэгэнт Монгол Улсын хуулиар шийдэгдсэн эл асуудал дээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “2028 он хүртэл буюу бүрэн эрхийн хугацааг дуустал ялыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргасан. Монгол Улсын хууль тогтоомжид УИХ-ын гишүүнтэй холбоотойгоор ял шийтгэлийг хойшлуулсан кэйс байхгүй төдийгүй яг энэ нөхцөлд ял хойшлуулах гаргалгаа үгүй. 

Өнгөрсөн намрын чуулганаар түүний бүрэн эрх хөндөгдөх эсэх нь яригдаж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татна гээд хуульд заачихсан. Иймээс Дээд шүүх, Байнгын хороо хоёрын дунд "гишүүн байх үедээ үйлдээгүй" гэдэг шалтгаанаар царцааж орхисоны цаана Дав.Цогтбаатар өнөөдөр ерөнхийлөгчийн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжчихсэн гүйж яваатай ч холбоотой гэж харагдахаар. Өөрөөр хэлбэл тэр уг хуулийг дэмжсэнээр өөрийнх нь хэргийг шүүхээс эцэслэсэн шийдвэр цаасан дээрээ үлдэх боломжийг олж авсан байж мэдэхээр.

АН өнөөдөр МАН-ын БЭТ-үүдтэй болтлоо, нам дотроо хоёр хуваагдаж буй. Эдгээр нь ерөнхийлөгчийн хуулийг дэмжиж, намын болоод МАН-ын 30-ын талын эсрэг турхирахад гар бие оролцож яваа. Угтаа намынх нь гишүүд өнөөдөр үгээ хэлж дуугарсныхаа араас ийн хуулийн хаалга татаж байгааг үл ажирч суугаа нь тэдэнд ч мөн өөрсдийгөө "атгуулах" нэг но бий юу гэж бодогдоно. Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцүүлэхийн эргэн тойронд ийм нөхцөл байдал өрнөж буй нь өөрөө Монголд ардчилал бий юу гэх асуултыг дахин асуухад хүргэж байна.

Дараагийнх нь хэн бэ...

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хууль шүүх үнэхээр хараат бус бол ийм олон улс төрч зэрэг зэрэг холбогдох нь сонин л санагдана

БАТҮҮЛ
БАТҮҮЛ

ЁВРУУЛААД БАЙХ ЮМГҮЙ !!! БҮГД Л ХУУЛЬ ЗӨРЧИН АЛБАН ТУШААЛ , АВИЛГА , ЛУЙВРЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НОВШНУУД !!! ХУДЛАА УЛСТӨР ХИЙЖ АРДЧИЛАЛ ! АН - ЫН НЭРЭЭР ЯЛ ЯНХАНААС МУЛТАРЧ СУУДАЛ ЭРХ МЭДЭЛТЭЙГЭЭ ЗУУРАЛДСАН ЛАЛАРУУД !!!

иргэн
иргэн
Reply to  БАТҮҮЛ

УИХ гэмт хэрэгтэнгүүдийн хамгаалалтын бамбай болсон нь үүгээр батлагдаж байна.

Зочин
Зочин
Reply to  БАТҮҮЛ

Гол нь өмнө нь шалгаад цагаатгачихсан байснаа гэнэт буцааж татаад ял өгөөд байгаа нь инээдтэй байгаа юм

Зочин
Зочин
Reply to  БАТҮҮЛ

Үнэншдээ. Эд чинь энэ хуулиас өмнө хэрэгт холбогдсон хүмүүс болохоос ёвруулаад байсан юм байхгүй. Ичмээр юм бичдэг хүн бэ

иргэн
иргэн

угаасаа АН гэсэн нэрээр халхавчилсан Зохион байгуулалттай Гэмт бүлэглэл шд,,,,,Гэмт хэрэг хийгээд Гадаад руу Оргон зугтаагчид АН-ынх Элбэгдорж, Сайханбилэг гээд л ,,,,,,

Зочин
Зочин
Reply to  иргэн

Khamgin gol mash ih mungutei bolchihood gadaad garchihaad tendees mongolchuudiig hagarduulaad bna uu daa tiim bol uneheer utga alga munguur sanhuujuuleed bgaa ch yum shig tiimuu

Зочин
Зочин

Яг үнэн худлаа хоёрын дунд явж байгаа юм шиг харагдаад байна, улс төрийн нөлөө байна уу үгүй юу гэдэгт л хүмүүс эргэлзээд байна

Зочин
Зочин

Нэг нь дуугарсан л бол дараа нь асуудалд ордог юм шиг pattern харагдаад байна шүү

Зочин
Зочин

ene bol sanamsargui bish gej bodoj bna neg l ih davhtsaltei yum bolj bn

Зочин
Зочин

ulstur gej yag ene bh daa negniigee darah l zorilgotoi

Зочин
Зочин

Зарим нь үнэхээр буруутай байж болно, гэхдээ бүгдийг нь нэг дор ингэж харахаар эргэлзээ төрөөд байх юм

Зочин
Зочин

Ер нь шүүмжилсэн болгон асуудалд ордог юм шиг ойлголт нийгэмд төрөөд байвал аюултай шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гэхдээ улс төрийг мэдэхгүй ойлгодоггүй хүмүүс хамаагүй бурахаа больмоор юмаа. Энэ чинь маш буруу хагаралын үүдийг нээж гадныханы хоол болох гээд байна. Эбий ирж хогийн тантан болгосон монголчуудаа сэргээ бидний хүссэн нийгэм лав биш харин ч баян хоосоны ялгаа маш их болчихлоо ирээдүй нь бүрхэг насаараа хог ухаж амьдрах тавьлантай болчихлоо энэ лав биш зовхи унсан монголчуудын

Зочин
Зочин

Энэ бүхнийг харахаар улс төрд дуугарна гэдэг өөрөө эрсдэлтэй зүйл юм байна гэж бодогдож байна

Зочин
Зочин

zuvhun neg namiin humuus bish busad ni ch gesen shalgagdah heregtei shudarga baih heregtei

Батбаяр
Батбаяр

Төр түмэн нүдтэй гэж үнэн л юм байна... Муу үйлтэй муухай явдалтангууд л байна. Нүгэл нүдээ олно ч гэсэн үгтэй..

Зочин
Зочин

Монголд хэцүү хэцүү eрөнхийлөгч нарыг харсан ч Хүрэлсүх шиг олиггүй авирлаж байгааг нь ёстой хараагүй л юм байна. Одоо наад сагсуу хардаа адилхан хариуг нь бариад байхаас өөр аргагүй шүү АН-хаан. Хүрэлсүхийн засгийн газруудыг нь унагаад л бай

Зочин
Зочин

Засгийн газар бол Хүрэлсүхийн тоглоомын газар, нэр төдий зүйл болж хувирсан. Одоо парламeнт руу халдаад гишүүдийнх нь талыг халаасандаа хийчихсэн, өөрөөс нь айдаггүй хэдийг хонгилдох хууль шахаад л. Ёстой хогийн хөгийн гар шүү. Архичин толгой хурдан зайлж энэ улсын төрийн нурууг нэг амс хийлгээсэй

Зочин
Зочин

Биe eрөнхийлөгч болсон ч сэтгэхүй тархи нь цэргийн бага даргадаа гацчихсан нэг хүн байнаа

Зочин
Зочин

ene bol uls turiin temtsel l haragdaj bn neg negnee shalgaj darj avah geed bgaa yum bish uu

Зочин
Зочин

ard irged bol zugeer l harj suugaad oilgohgui bna ene chin ymar uchirtai yum be

Зочин
Зочин

hun bur l uuriiguu zuv gej helne harin barimt l yarih yostoi

дорж
дорж

Батүүл хулгайч хүү, бэртэйгээ нийлээд баахан газар барилга бариулж идэж уусан биз дээ. хиргүй тунгалаг хүн шиг ичих ч үгүй хуцах юмаа.

Зочин
Зочин

Хэн нь буруутай хэн нь зөв гэдгийг шүүх л тогтоох ёстой баймаар, гэхдээ ингэж давхацаж гараад байхаар хардлага төрнө

Холбоотой мэдээ

Back to top button