УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр боллоо

Улсын Их Хурал дахь Иргэний Зориг Ногоон Намын зөвлөл өнөөдөр хуралдаж, намын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлаар нийт таван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал,

1. Намын дүрмийн 7.4, 7.5 дахь заалтыг үндэслэн УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

2. Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдах Зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд Н.Учралаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авахаар тогтов.

3. ИЗНН-ын зөвлөлийн гишүүдийг Улсын Их Хурлын байнгын хороодод харьяалуулан ажиллуулах саналыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод хүргүүлэхээр болов.

4. ИЗНН-ын зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, зохион байгуулалтын асуудлыг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газартай холбогдуулан саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

5. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах намын Их Хурлын бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлийн гишүүдийн саналыг авч нэгтгэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Батбаатарт явж явж муу Нара нь л хань болох нь дээ. Урваач шарваач биш, хүний тус мэддэг хүмүүс л нэг зангаараа байдаг хорвоо

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Таарсан таар шуудайнууд. Хүсэл, зорилго нь мөнгө тул нэг байхаас ч яах билээ.

Холбоотой мэдээ

Back to top button