Ажиа Гэгээн монголын ахмадуудад зориулан амралт, сувиллын төв байгуулж өглөө

Ажиа Гэгээн Лувсантүвдангийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгчээ. Ажиа гэгээн тус төвийнхөө нээлтийн үеэр “Ахмадуудад буян болохоор энэ өдөр өнжүүлэх төвийг барьсан. Өндөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна” гэдгийг онцлон хэлсэн юм.
Цаашид уг төвийн хашаанд нийслэлийн хөрөнгө оруулалтаар спортын төв барих аж. Ахмадын төв тогтмол үйл ажиллагаатай байж, Улаанбаатар хотын 204 хорооны ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг төдийгүй ажлын байрны туслалцаа үзүүлэх юм. Төвийг тасралтгүй үйл ажиллагаатай байлгах үүргийг нийслэлийн албан тушаалтнууд хүлээх юм.
Ажиа гэгээн 2014 онд Эх Нялхсын Төвийн дэргэдэх Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэг 6 давхар, 4600 мкв эмнэлгийн барилгыг барьж хүлээлгэн өгсөн. Тус эмнэлгээр жилдээ 900 гаруй хүүхэд үзүүлдэг байна. Мөн “Зөв тэтгэлэг” сангаар дамжуулан 100 шахам хүүхдийн дөрвөн жилийн сургалт, байрны төлбөрийг төлдөг сайн үйлстэн билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх ажаа гэгээнээс дор юмаа улс төрийн бүх өндөр албан тушаалд байхдаа ахмадуудын төлөө юуч хийсэнгүй ургадаггүй тэрбум модноос цаашгүй байлаа
Баярлалаа. Буян нь дэлгэрсэн сайхан хүмүүн Та урт насалж удаан жаргаарай.
Буян гэдэг энэ шүү. Олон хүний сайн сайхны төлөө их зүйл хийж байгаад баярлаж талархаж байна. Харин манай баячууд хаусаа хамгаалж туулын замын төслийн зогсоох гэж мөнгөө зарж байгаа нь харамсалтай. Гэгээнтэн урт наслаж буян хийгээ хүртэх болтугай
Манай шашны тэргүүнүүд, лам нараас л дээр байна даа.
Төрийн өмчит нийт 130-аад компаниас ЭТТ, Эрдэнэт зэрэг 5-с бусад нь бүгд ямар ч эдийн засгийн хувьд ашиггүй зөвхөн МАН-ын луйварчдын гар хөл, цусан төрөл, нууц амраг, цүнх баригчдад зориулж төсвөөр тоглуулдаг газрууд бгаа нь аудитын дүгнэлтээр жил бүр тогтоогдсон... Иймээс татан буулгаж үүрэг чиглэлийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэх хэрэгиэй... төсвөөс санхүүждэгийг яаралтай болиулах нь чухал...
Төрөөс санаачлан хийх ёстой ажлуудыг энэ төвд өвгөн лам хийж өгөх юм даа, буян нь будаа шиг арвтжах болтугай...
Дүүрэг хороогоороо ахмадууддаа нээлттэй байлгая буянтай бууралдаа баярлаж байнаа
Буян номын үйлс нь улам их дэлгэрч, урт насалж удаан жаргаарай гэж ерөөе дөө. Сайхан юмаа.
Наадахыгаа нийслэлд шилжүүлээд хэрэггүйдээ нямбаатарын мафийнхан хулгайлаад хуваагаад хусчихна.. сда
Олон жил төрөө дампууруулж улсаа тоносон олон хулгайч нараас ганц энэ лам хавьгүй дээр зүйл хийж байна
Хүүхдийн цусны төвөөс авхуулаад ахмадын төв бас бус олон зүйл хийж байна даа
buyn hiideg gj eniig heldeg bhdaa nuguu baychuud deedchuul bl tag shuu
Буянтай сайн үйл бүтээж ээ
Ажаа гэгээн мундаг хүн шүү. Монголчуудад их тус болсон доо.
Буянтай хүн юмаа. Урт наслаж, удаан жаргаарай.
Бүхнийг хүсэн ерөөе
Энэ гэгээнээс манай төв гандангаас эхлээд төр засаг, нийслэл, аймгийн удирдлагууд санаа авч нийтийг хамарсан ийм буянтай, өгөөжтэй зүйлийг дор бүрнээ хиймээр юм. Үүнийг л буян гэнэ биз дээ. Цавцаа хийж хөрөнгөжихийг эсрэгээрээ бэрд буюу шуналын тачаал гэх байхдаа.
Төрийн хулгайч нь эзэн суучихсан биз
Манай төрийн түшээд шуналдаа хөтлөгдөн хувьдаа авчихвий дээ.Ганц үйлдвэр бариад ард түмний амьдрал ,хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байна. Аль болгон Хятадын гарыг харж амьдрах вэ?
Bayarlalaa tandaa urt nasalj udaan jargaarai
Mongold tanii hiisen tysalsan bvhen dytagdaj baisan
Ажаа Гэгээнтний Алдар-ыг магтан дуулъя. Гэгээнтэн Танд маш их Талархаж байна, Баярлалаа Талархлаа Гялайлаа ♥️♥️♥️
Ямар сайхан буянтай үйлс вэ? Ахмад бидэн агуу өгөөмөр сэтгэл гаргаж байгаад талархаж Урт удаан наслахын ерөөл өргөе. Гялайлаа.
Баярлалаа танд буян нь улам арвижих болтугай
Хаяг байршил.
????????????????????????????????
Буян дэлгэрэг ямар сайхан үйлс вэ
Энэ гэгээнтэнтэй зэрэгцэх сэтгэл оюунтай хүн төрд алгаа. Хулгач луйварчдын дунд ч яаж байхав дээ...
Буян хишиг нь дэлгэрч ажил үйлстэн ундарч амар амгалан байгээ