НИЙГЭМНийгэм мэдээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ

Өнөөдөр Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийж байна.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар дунд сургуулиас “Гудамжны номын сан” номын солилцоо, хүүхдийн уншлагыг “Сандэй плаза” худалдааны төвийн эсрэг талд зохион байгуулна.

12:00 цагт: Улсаа аваръя холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:30 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас ахмад настнууд тэтгэврийн нэмэгдэл шаардан өлсгөлөн зарлаж, үүсэх сөрөг үр дагаврыг төр, Засгийн газар хариуцахыг мэдэгдэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

"Боловсролын шинэчлэл-2026" үзэсгэлэн "Мишээл экспо" төвд болно.

Үзэсгэлэн:

  • “Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна. 
  • “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
  • МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
  • “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button