Орон нутаг

Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

Аймгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг нэмэгдэж, ой, хээрийн түймрийн аюул нэн өндөр түвшинд хүрээд байна. Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Ар намшир” хэмээх газарт энэ сарын 27-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэсэн байна.

Тодруулбал, түймэр аймгийн төвөөс зүүн тийш 17 км, сумын төвөөс баруун тийш 57 км-т гарсан тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 32 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 22 ажилтан, найман иргэн нийт 62 хүн 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 17 га талбайг хамарсан түймрийг хоёр хоногийн хугацаанд унтраажээ. Аймгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг нэмэгдэж, ой, хээрийн түймрийн аюул нэн өндөр түвшинд хүрээд байгаа энэ үед иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас дахин анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button