Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл бүлгийн даргын суудлыг Х.Тэмүүжинд өгч, байр сууриа тунхаглана

2025 оны 8-р сард Ардчилсан нам ҮБХ-оогоо хуралдуулж, Их хурлаараа шинэ намын даргаа сонгосон. Эндээс О.Цогтгэрэл өрсөлдөн гарч ирснээр ажлын 14 хоногт УДШ дээр намын даргын бүртгэлээ саадгүй хийлгүүлж авсан.

Ингээд намын даргаар сонгогдсоныхоо араас О.Цогтгэрэл бүлгийн даргын суудлаа өгнө гэдгээ хэлж, амласнаасаа хойш найман сар шахуу хоёр албыг зэрэгцэн хашиж яваа. Харин саяхан болсон ҮБХ-ны хурал дээр генсект зүтгүүлсэн хүмүүс нь бүдэрч, С.Баярцогтын нэр орж ирж, яригдлаа. Энэ бол МАН-ын АН доторх нөлөө гэдэг агуулга нам дотор хүчтэй яригдаж ирсэн учраас О.Цогтгэрэл үүн дээр ямар байр сууриар орж ирэх нь сөрөг хүчний цаашдын имижийг тодорхой болгохоор байна.

Харин өнөөдрийг хүртэл АН доторх хийгээд МАН доторх фракцуудад хүртэл тал алдахгүйн тулд “дүлэгнэж” ирсэн О.Цогтгэрэл бүлгийн даргаа Х.Тэмүүжинд өгөхөөр болсон талаар яригдаж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, тэр аль аль талын ашиг сонирхлыг тэнцүүлэх гэж зүтгэхийн оронд намын даргын хувиар ерөөсөө л өөрийн байр сууриа хатуу хамгаалахаар болсон нь энэ.

Ялангуяа АН доторх Ерөнхийлөгчийн нөлөөллийг багасгах сонирхлоо тэр илэрхийлж эхэлсэн нь одоо л нэг намын даргын үүрэг, статусаа бүрэн ухамсарлажээ гэж харахаар. Учир нь Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байсан, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахад сөрөг хүчний доторх хамгийн сайн дүр нь байж чадсан. Түүнчлэн Н.Учралыг УИХ-ын даргаас нь түдгэлзүүлэх, С.Бямбацогтыг УИХ-ын дарга болохдоо намаас нь мөн түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг шахалтыг хийлгэж, улмаар хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг нь өргөн бариад буй.

Парламент доторх сөрөг хүчний дүрийг хамгийн сайн илэрхийлж байгаа Х.Тэмүүжингээр бүлгээ удирдуулна гэдэг О.Цогтгэрэл цаашид сөрөг хүчний хувиар намаа чангатгаж, нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг зэрэг рэйтинг сайтай хүмүүсээ сойх гэсэн поинт дээрээ төвлөрөхөөр болсныг харуулж буй юм.

Ингэхээр МАН-ын хүслээр С.Баярцогтоор намынхаа “гал тогоо”-г бариулахгүй гэдэг байр сууриа О.Цогтгэрэл хэр хамгаалахаас АН Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд хэрхэн орох нь харагдана.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН АН энэ хоёр үнэхээр нээрээ гутамшигтай бохирдсон дотоожноос долоон дор нөхдүүд байнаа ямар ч намын бодлого төлөвлөлт байхгүй.Ах намыхаа хөнжилд шургаж шаалгаал дүү намыхаа мангар тэнэгээр нь далимдуулж гоё тоглож байнаа.Хэрвээ танай АН н гал тогоог БНХАУ н угшилтай хоцрогдсон хөгшин кобро нүдэнд хүйтэн шуналын тулам Баярцогт лалар сахих юм бол ахиухан мөнгөөр л танай намыг арилжаалнаа.МАН тийм зорилгоор энэ шоронгийн хадаасыг сумлаад байгааг мэдэхгүйдээ ингээд байгаа юм уу?Ерөнхийлөгчийн сонгуульд Баярцогт танай намаас нэр дэвшигчээр гоё сор зална даа Санжийн Баяр Намбарын Энхбаярын царайг хувхай цайтал хөнтөрч байсныг монголчууд мартаагүй энэ тактикийг одоо жилийн дараа болох еөкийн сонгуульд хэрэглэх гэж байна.Тэмүүжин бол лавтайяа чаднаа энэ шийдвэр чинь зөв шүү АН н мангаруудаа та нар тэнэг байж болноо арай ч ийм мудак байж болохгүй биз дээ мангар байх нь хамаагүй манай тал байх ёстой гэж би хэлээд байгаан биш үү?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Аль аль нь чадахгүй, өөр хүнгүй юм байлгүй

Луйварчид аа
Луйварчид аа

АНам авилгачид луйварчидаас салж цэвэрлгээ хийхгүй бол АН=Авилгачид Нам болох нь бна шүү..
орогдол элбэгдорж, орогдол сайханбэлэг, халзан гянболд, хужаа баярцогт, бах эрдэнэ гд олон хулгайчийг намаасаа хөөж зайлуулж цэвэрлэгээ хийж намаа шинэчлээ.. чадахгүй бол зайлаарай

Иргэн
Иргэн

Монгол улсад сөрөг хүчний орон зай нэн чухал байна!! АН- үнэндээ эргэж ирэхээргүй мөхөж байх шиг бн, амь тавьж байна!!!

Зочин
Зочин

Маш зөв шийдвэр гаргаж амжилтад хүрнэ . Олон түмэнд нэр хүндтэй ажлын дадлага туршлагатай хууль эрх зүйч хууль дүрмийг баримтлан цөөн хийн байр сууриа илэрхийлдэг хүнийг дэмжинэ амжилт

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хар тамхины хэрэгтэн ХУУЛЬЧ, Элбэгдоржийн зарц тэмүүжингээс өөр хүн олдохгүй байгаа юм уу..

Зочин
Зочин

АН- ын дарга нь намаа РИО- д зарчихлаа даа. Намд нь олон чадварлаг улс төрчид, залуус байгаа шүү дээ. Хулгайч хулгайчаа л дэмждэг юм гэсэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button