УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Танилц: “Ардчиллын сэргэлт” холбоо байгуулснаа зарлаад буй Б.Түвшин тэргүүтэй 11 гишүүн
Угаас талцал хуваагдлаараа алдартай Ардчилсан намын фракцын тоо ахин нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, УИХ-ын 11 гишүүн нэгдэн “Ардчиллын сэргэлт” холбоо байгуулжээ. Тус холбоонд О.Амгаланбаатар, Х.Болормаа, П.Батчимэг, Ц.Баатархүү, Д.Жаргалсайхан, Б.Түвшин, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Д.Ганбат, Да.Цогтбаатар, Г.Хосбаяр нар багтсан байна.
АН-ынхан УИХ дахь бүлгээ хэнээр ахлуулахаа сонгож чадахгүй гацаанд ороод буй энэ цаг үед бүлгийн даргад горилогч Б.Түвшинг дэмжигчид ийн нэг талдаа гарав бололтой.
Үүгсгэн байгуулагчид АН-ын шат шатны гишүүд энэхүү холбоонд нэгдэх боломжтой бөгөөд хэн нэгний хувийн эрх ашгийн төлөө бус намын ялалтын төлөө байгуулагдсан гэдгийг онцолжээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр л Хүрэлсүхийн цэргүүд гэдэг нэр аваач
Юуны сэргэлт вэ гэдэг нь илт хогийн амьтад л цуглаж ...Эд нараас өөдтэй зүйл огт гарахгүй ньойлгомжтой.Ардчилалын сэргэлт бус уналт л болох вий дээ харж л бгаарай
apu giin mangar batsaan
Ардчилал гээч зүйл амьдрал дээр бодитоор байдаггүй. Харин ардчилал хүний эрх ярьж халхавч хийн улс орнуудыг эрхшээлдээ оруулан тонон дээрэмдэх гэсэн АНУ, барууны бодож олсон заль мэх
Харин шудрага ёсны төлөө л хүн төрөлхтөн тэмцэж ирсэн байх
Энэ Түвшин бүтэхгүй ээ. Манай хөрш байсан юм. Гэр бүлдээ их дээрэлхүү хажуу хөршүүдээ үл хүндэтгэсэн гар байсан.