УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, хотын даргад нэр дэвшигч албан ёсоор тодорно
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана. Тус хуралдаанаар хотын даргад нэр дэвшигчийн нэрийг албан ёсоор тодруулах юм.
Эргэн сануулахад, нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хаалттай хуралдаж, намын хорооны хурлыг товлосон. Энэ үеэр УЗ-өөс хотын даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр танилцуулсан гэх мэдээлэл бий.
Ташрамд дурдахад, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 23 гишүүнтэй бөгөөд улс төрийн шийвдэр гаргадаг. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Хэрэв НИТХ-аас дэмжвэл нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилна. Ингээд Ерөнхий сайд батламжилснаар хотын даргыг томилох аж.
Д.ХАДААН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар огцронгуут хорооллын эцсийн замын ажил зогссон, түц үүд буцаж шавлаа. Пялдага Ухрал ажил хийж байсан хүнийг буулгаад Хүүкийн хүргэнийг тавих гэж улайрч байна
Занданшатарыг хотын даргаар томилох нь зөв.