Нийслэлийн АН болон МАН-ын хорооны хурал хэдэн цагаас эхлэх нь тодорхойгүй хэвээр байна
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорч дуусна. Эдгээрээс жин, нөлөөллөөрөө УИХ-ын сонгуулийн дараа эрэмбэлэгдэх нь НИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль. НИТХ-ын төлөөлөгчдийн мандат 45. Голлох өрсөлдөөнд АН, МАН орох бөгөөд Нийслэлийн МАН болон АН-ын хороод хуралдаж өнөөдөр /2024.09.02/ 00:00 цагаас өмнө нэр дэвшигчдээ зарлана.
Харин одоогоор нийслэлийн МАН-ын хороо хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй хэвээр байгаа бол өнөөдөр 18:00 цагаас товлогдоод байсан нийслэлийн АН-ын хорооны хуралдаан мөн эхлээгүй байна.
Сануулахад, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.