Улаан цутгалан тасраад 10 гаруй хоножээ
Өвөрхангай аймгийн найман гайхамшгийн нэг Улаан цутгалангийн хүрхрээ “амь тасарсан” тухай таагүй мэдээллээр бид энэ зунтай золгож байна. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр өөрийн цахим хаягтаа оруулжээ.
Тэрбээр "Улаан цутгалан усгүй 10-аад хонож байна гэнэ. Хаврын гачиг урсацын үед гол тасрах нь ховор болов ч ажиглагддаг үзэгдэл. Гэвч энэ жил зуны эхэн сар гараад байхад энд тэнд голууд маань тасарч шургах нь арай л оройтсон мэт санагдах. Манай гидрологичид санал бодлоо илэрхийлж судалгааны дүн байвал танилцуулна биз ээ.
Уур амьсгалын өөрчлөлт, усны зүй бус ашиглалт, хуурайшилт гээд олон шалтгаантай ч гэсэн энэ аюултай үзэгдлийн учир шалтгааныг тодорхойлж оройтоогүй байгаа дээр нь арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна" хэмээн мэдээлэл оруулжээ.
Х.ХУЛАН





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэд хурдны зам, гүүр бариагүй биздээ. Туулын хурдны замаа бариарай.... Голд нөлөөлөхгүй шүү
Уул уурхайн зохисгүй хэрэглээ
Нямбаатар дээгүүр нь гүүрэн зам тавьсан биш үү манай хэд очиж жигсахгүй юм байх даа Учирал очиж ус хайхгүй юм уу
Эх орончид, Туулчид, авгай яасан
Түр зуурынх байхаа.
Ноднин юм уу
Үгүй одооных
Борооны усаар тэжээгддэг Урсгал ус...
Цутгалангаа сэргээ лам нараа, хур бороо оруулах.
Цутгалангаа сэргээ лам нараа, хур бороо оруулах.