Улс төрийн мэдээ

₮439 саяын хахууль авсан хэргээр 40 саяар торгуулсан А.Мөнхтайван нар дахин шүүгдэнэ

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч асан А.Мөнхтайван, Худалдан авалт хариуцсан ажилтнаар байсан Б.Цэнд-Аюуш, "Сетунари" ХХК-ийн захирал асан Д.Энхтуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал |2025.08.15|-ны өдөр болсон.

А.Мөнхтайванд 5 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноож, "Сетунари" ХХК-ийн захирал асан Д.Энхтуяад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлж, Худалдан авалт хариуцсан ажилтнаар байсан Б.Цэнд-Аюушийг буруугүйд тооцож шийдвэрлэж байсан. Тэгвэл тус этгээдүүд дахин шүүгдэх нь.

Тодруулбал, өнөөдөр 11.30 цагт БЗ, СБ, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болох товтой байна. Ингэхдээ хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох агуулгатай.

Шүүгдэж буй зүйл анги нь, Эрүүгийн хуулийн 22.4-5, Эрүүгийн хуулийн 22.4-1.

Тус хэргийн талаарх өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.


Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ

Нянгарын хялбаршуулсан журам гэдэг хуулийн заал !!!!!!

Энхтуяа
Энхтуяа

60 тэрбумын үнийн дүнтэй ажил дээр энэ мэргэшсэн авилгалч 400 саяыг авлаа юу

zochin
zochin

439 саяыг аваад 40 саяаар торгох ийм тэнэг хууль байхаа үлдсэн мөнгө чх билэн

Зочин
Зочин

Торгуулийн 40 саяаа төлөөд 439 саяаа идэж болноо гэсэн үг үү?

Зочин
Зочин

Хахуулиа аваад бай, 40 саяар нь торгуулиад болоо ! Монголын хууль энэрэнгүй !

Зочин
Зочин

Яах вэ энэ луйварчдыг

Зочин
Зочин

Яана даа?!!монголын хуульчидыг?!!!
Эсвэл ийм энэрэнгүй хуультай юм уу?!!10ны нэгээр торгодог????

Холбоотой мэдээ

Back to top button