Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

Өндөр хадгаламжтай УЛСТӨРЧИД хүүгийн орлогоосоо татгалзаж, АЖИЛ ОЛГОГЧДЫН зээлийн хүүг БУУРУУЛЪЯ

Арилжааны банкуудад эдүгээ 13 их наяд орчим төгрөгийн иргэдийн хадгаламж бий. Уг дүнгийн 95 хувь буюу 12.3 их наяд орчим нь нийт хадгаламж эзэмшигчдийн 5 хувьд ногдож буй. Банкууд иргэдийн мөнгийг 10-13 хувийн хүүтэй хадгалахын тулд зээлийн хүүгээ 17-22 хувь хүртэл нь өсгөдөг билээ. Бүдүүлгээр хэлэхэд, цөөн хэдхэн иргэнд хадгаламжийн хүүгийн ӨНДӨР өгөөж хүртээхийн тулд нийт олноороо зээлийн хүүгийн ДАРАМТАД ордог тогтолцоотой.

50 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ ИРГЭН ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД Л ЖИЛД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГ АВДАГ

Улсынхаа нэг жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг нийт хадгаламж эзэмшигчдийн 5 хувь нь дансандаа төвлөрүүлсэн гэхээр бас л аймаар тоо байгаа биз. Мэдээж мөнгөтэй, бийлэгжүү хүмүүсээ нийгмээрээ үзэн ядаад байж болохгүй. Гэхдээ ажил олгогчид хуруу хумсаа хуйхалж байгаа ийм үед 50 тэрбумын хадгаламжтай нэг баачка 13 хувийн хүүгийн өгөөжөөр зүгээр сууж байгаад л 6.5 тэрбум төгрөг халаасалж байна.

Их хэмжээний мөнгөө хадгаламжид хийчихээд, хүүгийн орлогоороо аялж, зугаалж, баясч яваа цөөн хэдэн иргэнийг яах ч аргагүй. Зах зээлийн чөлөөт нийгэмд амьдарч яваа иргэдийг банкан дахь хадгаламжаар нь шүүх эрх ч бидэнд байхгүй. Гэхдээ ийм онцгой үед арилжааны банкныхан “Хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд орох учраас зээлийн хүү буулгах боломжгүй” гэж хэлээд сууж байгаа.

Тэгвэл өндөр дүнтэй хадгаламжийг ямар хүмүүс эзэмшдэг вэ. Мэдээж улстөр, бизнесийн хүрээний томчууд. Хувийн хэвшилд ажиллаж үзээгүй шахам түүхтэй мөртлөө тэрбумын хадгаламжтай улстөрийн хүрээнийхэн байна. Бизнесийн ашгийн тодорхой хувийг улстөрд орсон хэдий ч хадгалдаг хүмүүс ч бий. Тэдний нийтлэг нэг зүйл нь, өнөө маргаашийн идэх хоол, өмсөх зүүх хэрэглээнд үл баригдагчид. Өөрөөр хэлбэл, “учраа хэдийнэ олцгоосон хүмүүс” байдаг.

Зөвхөн 2019 онд зарлагдсан ХОМ-ээс харахад, УИХ-ын гишүүдээс Ж.Ганбаатар 22.9 тэрбум, Б.Наранхүү 12.5 тэрбум, Ц.Мөнх-Оргил 5,6 тэрбум, Ж.Энхбаяр 4.9 тэрбум, Сү.Батболд 1.5 тэрбум, Б.Дэлгэрсайхан 1.5 тэрбум, Н.Учрал 1.3 тэрбумын хадгаламжтай байв. Энэ жагсаалт цаашаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1.6 тэрбум, Ерөнхийлөгч асан Н.Багабанди 1.8 тэрбум, УУХҮЯ-ны ТБНД Г.Нандинжаргал 1.8 тэрбумын хадгаламжтай зэргээр хөвөрч өгнө.

Өнөөдөр банкууд чухамдаа ийм л хүмүүсийн хадгаламжийг хамгаалж, үйлдвэрлэгчдэд зээлийн хүүгээ буулгахыг хүсэхгүй байгаа билээ.

ӨНДӨР ДҮНТЭЙ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ЭМЗЭГ ҮЕД БУУЛГАЖ, БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БАГАСГАЯ

Ардчилсан нам хувь хүний эрх чөлөө, бизнесийн тусгаар тогтнол зэрэг дээр харьцангуй либериал үзэлтэй. Харин МАН бол хүсвэл нийтийн эрх ашгийн төлөө цөөн хэдийн эрхийг зөрчиж болох шийдвэрийг гаргачихдаг онцлогтой. Яагаад ийм үед, эрх баригчид давуу талаа ашиглан, өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдийн хүүгийн өгөөж дээр хязгаар тавьж болохгүй гэж.

Цөөхөн иргэний хадгаламжийн хүүгээс хүртэх өндөр өгөөжийг хөл хорионы үед хумьснаар нийт ажил олгогчдоо зээлийн хүүний дарамтаас бага боловч ангиржруулах эдийн засгийн гарц  олдох биш үү. Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж үг бий. Ханасан уусмал шиг амьдралтай дутагдаж гачигдах зүйлгүй өндөр хадгаламжтай иргэдээ хэдхэн сар хүүгийн өгөөжөөсөө татгалзаж, нийт эдийн засгаа аврахыг төр засгаас нь уриалах хэрэгтэй. Төр засагтаа зүтгэж яваа өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид энэ үед эрх биш нэгийг бодох биз ээ.

Коронавирусийн тархалт дэлхийн эдийн засгийг тэр чигт савлуулж, дэлхийн 30 орон бодлогын хүүгээ буулгалаа. Улс орнууд ажил олгогчид руугаа чиглүүлсэн олон төрөлт арга хэмжээ авч, зээлийн эх үүсвэр нэмж татварын дарамтаас чөлөөлөх чиглэлд ажиллаж байна. Гол зорилго нь ажлын байрыг тогтвортой хадгалах явдал. Иргэдээ мянга дэмжээд ч тэд ажилгүй л бол улс бүхэлдээ эрсдэлд орох учраас тэр. Тэгвэл манай улсын нийт ажлын байрны 90 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг.

Өнөөдөр иргэдийн хэрэглээний зээл рүү чиглэсэн арга хэмжээ авахаасаа илүүтэйгээр бизнесүүдээ том, бага гэлгүй аврах хэрэгтэй байна. Эдийн засагчид ч ажлын байраа дэмжихгүй бол хоёр жил эдийн засаг сульдаа хэвээр байна гэдгийг тайлбарлаж буй.

Нэг улстөрчдийн хадгаламжид сул хэвтэж байдаг тэрбум төгрөгийг хувийн хэвшлийнхэн арилжааны банкнаас 17-22 хувийн хүүтэй зээлдэг. Тэд ажлын байр үүсгэж, нэмүү өртөг төлж, ААНОАТ төлөхийн зэрэгцээ арилжааны банкны зээлийн хүүг давхар төлөх үүрэг хүлээдэг. Улс орныхоо ачааны хүндийг үүрч яваа ажил олгогчид, үйлдвэрлэл эрхлэгчдээ зээлийн хүүний өндөр дарамтаас аврах гарц үнэндээ өндөр хадгаламж эзэмшигч цөөн хэдхэн хүнд л байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Отгоо
Отгоо
2020-03-23 08:49

Хүрэлсүх ганц удаа бизнес хийж үзэх нь битгий хэл худ�##�ч хүн хэлэхэд бизнес ярьж үзээгүй нөхөр яахаараа 1.6 тэрбум төгрөг хадг�##�уулчихсан тэрнийхээ хүүг идчээд ажил хийхгүй попроод л явдаг байнаа

Иргэн
Иргэн
2020-03-23 09:12

Их хурлын гишүүн болох гээд үхэлдээд байдгын учир энэ шүү дээ. Хур�##�даа бараг суухгүй, хаяа нэг энд тэндээс хуулсан хуулиа санаачлагч гэж 30 саяийг авна. Эх орон, байг�##�ийн баялагыг маань худ�##�даж хахууль авна. Ийм байхад бид хөгжих үү.

Зочин
Зочин
2020-03-23 09:16

Улс төрчид гэдэг ийм л хүмүүс.Наанаа аймаар шударга царайлж гэнэн хүмүүсийн итгэл дээр улс төр хийж тоглох ажгуу.

Иргэн
Иргэн
2020-03-23 09:21

Хэрэглээний зээлийн хүүг нь л тэгэлчихээч дээ. Зээлсэн мөнгөө л буцааж өгнө биз.Та нар чинь ард түмэндээ хайртай ш дээ. Хаан банкыг дэмжиж хахууль авч ахмадын зээл тэглээ биз дээ.Үнэхээр ахмад настнаа гэсэн бол зээлгүй ахмадаа үлдээхгүй дээ

Зочин
Зочин
2020-03-23 09:40

Баттулга, АПУ-гийнхан, НИК-ийн Оюунгэрэл зэрэг олигархууд 5 төгрөг ч хандивладаггүй гэтэл асрамжийн газрын өндөр настнууд хүртэл тэтгэврийн мөнгөө хандивлаад л энэ баячууд ер нь хүн үү эсвэл...

zochin
zochin
2020-03-23 11:30

Энэ мэдээлэлээ эртхэн өгч баихгуй яасан юм бэ. үнэхээр энэ төриин хумуус чини мөнгө хүүлж ард түмнийг мөлжиж амъдардаг юм бна ш дээ орчин үеийн Госбэкууд бна ш дээ.тэгээд банкни хүүг буулгахгуй гүриигээд бдаг юм бна.э

zochin
zochin
2020-03-23 11:36

эд нарийн банкни өндөр хүүг хөөрхий бизнесүүд төлдөг юм бна ш дээ.Одоо монголчууд эрхээ хамга�##�ж тэмцэх цаг иржээ.ядахдаа банкни зээлийн хүүг бууруулах т�##�д тэмцее.их хадг�##�амжтай баячуудийг эх орондоо туслахийг бас монголийн бизнесийг дэмж

zochin
zochin
2020-03-23 11:44

баячуудийг монголийн бизнесийг дэмжихийг ури�##�ан дав�##�га�##�ъяа.та нар төрд суучхаад иим маягаар эдийн засгаа нураагаад сууж болохгуй шүү.,.эдийн засгаа сэргээх үнэн амархан шүү.одоо жоохон улсаа боддоо.та нарт ханг�##�ттай мөнгө бна.Хүрэлсүхэ

БААТАРЖАВ
БААТАРЖАВ
2020-03-23 12:52

БАНК НЬ МӨНГӨГГҮЙ БОЛОХООР ХАДГАЛАМЖ 15% АВАА18%-25% Р ЗЭЭЛ ӨГЧ ЦАЛИН ТОГ УСНЫХАА МӨНГИЙГ ӨГ ЖААХАН АШИГ ОЛДОГ. ЭД МӨНГӨӨ ТАТААД АЛТ АВААД АВДРАНДАА ХИЙЧИХД АЛТНЫ ХАНШ ХҮҮ ШИГ Л ӨСДӨГ АРД ТҮМЭН ЗЭЭЛЭХ МӨНГӨГГҮЙ ЭДИЙН ЗАСАГ ЛГЭЭРЭЭ ХЭВТЭНЭ.

Иргэн
Иргэн
2020-03-23 15:04

за та өндөр хадг�##�амжтай гэдэг чинь тодорхой. Агаар, ус �##�тнаас үнэтэй шүү. Алт ухаж эх орноо цөл болгож баяжих хэрэг байдаг ч юмуу. Монголчууд тогоо дүүрэн хоолтой, гэр дүүрэн инээдтэй л гэдэг байсан. Одоо мөнгөний хойноос үхэлдэх болжээ

зочин
зочин
2020-03-23 12:59

Олон нийтийн хамгийн гол зүйл, тулгамдаж байгаа асууд�##� хэрэглээний зээлийн хүүг багасгах явд�##�.

Зочин
Зочин
2020-03-23 14:51

монголын шилдэг ..............д

Зочин
Зочин
2020-03-23 15:16

Баян болоход буруу нь юу байхав. Гэхдээ хүн амын нэг хэсэг нь үгээгүй ядуу, гачлантай амьдарч байгаа байдлыг бий болгоход үйлчилдэг, шударга бусаар орлого олохыг мэрийдэг, энэ чиглэлээр эрх зүйн орчин бүрдүүлж байдаг нь хэн билээ гэдгийг т

123456
123456
2020-03-23 16:03

Deer n 3% huutei bolon huugyi zeel ayvna.Huuhduud n gadaadad unegyi surna gadagshaa ulsiin mongoor zugaa##a ednii buh hereglee unegyi mortloo gariin useg n asar unetei.Tegeed bugdeeree too boddoo.Huviin hevshliinhen bool n busad n zarst nar

123456
123456
2020-03-23 16:06

Ard tumen bol ednii bool zarst nar shuu dee

Зочин
Зочин
2020-03-23 16:45

Олноос цөөнх тодорч гардаг нь байг�##�ийн хууль. Буцаад тэр цөөнхөө хэлмэгдүүлээд ард олны төлөө хөрөнгийг нь хураагаад авчихв�##� энэ ардчил�##� биш ардчил�##�, эрх чөлөөг гажуудуулсан ЗЭРЛЭГ АРДЧИЛАЛ болно. Бусдын хувийн өмч рүү битгий дайр.

Иргэн
Иргэн
2020-03-23 17:52

Энэ их мөнгөнүүд хаанаас цугларсан бол оо???

судлаач иргэн
судлаач иргэн
2020-03-23 18:26

хэт их орлого газрын баялагаас авдаг иргэд компаниудын татварийг 50 хувь болгох ,баялагаас авсан орлогийн 70 хүртэл хувийг дотоодын банкинд хадг�##�ах ,хөрөнгө оруулах
т�##�аар хуульчлах

Зочин
Зочин
2020-03-23 22:34

Олигтойхон эх орончийг төрийн толгойд гаргаж чадв�##� хулгайчуудыг болгоод өгнөдөө. Тийм эх оронч хэн бэ өнөөдөр?

Зочин
Зочин
2020-03-24 19:10

Эд нар чинь шун�##�ын бирдүүд юм байна. Багабанди гэхэд л наадмаар �##�тан бүс зүүгээд явж байсан. Яг л Африкийн дарангуйлагч шиг. Ийм их мөнгөтэй мөртлөө л шунаад Оюутолгойн ТУЗ-д олрох гээд лүхэн хатаж явсан.

Зочин
Зочин
2020-03-26 14:15

Америк, Хятад, Оросын баячуудтай харьцуулб�##� өрөвдлийн л хадг�##�амжтай хүмүүс байна шд. Ийм юм дээр �##��##�цаж байгааг харв�##� тэд нар юу гэж бодох бол.

Ард
Ард
2020-03-27 16:18

Бугдийн буудаж �##�ах цаг ирж бна

Fuck yumaa
Fuck yumaa
2020-03-29 00:13

Yamar utgagui yum be. Ene humuus hezee ch hudulmuruuruu iim ih mungu olohgui. Arai l utgaguu bnaa. J. Enkhbayar ene ter yu ve.

Зочин
Зочин
2020-03-31 08:57

УИХ хур�##� шийдвэр гаргах цаг нь болсон.Монгол банкны бодлогын хүүг 3% болгох,иргэдийн хадг�##�амжийг 2%шууд болгох хэрэгтэй.Ингэхэд наад зурганд чинь байгаа хулгайч нар л саад болно.Би гэхэд л 5%-ыг бүрдүүлдэг хадг�##�амж эзэмшигчийн төлөөлөл .

Зочин
Зочин
2020-03-31 08:59

...шүү би 2%болоход гомдол гаргахгүй ээ.Ингэж арга хэмжээ авб�##� хүн өүр ббага хүүтэй зээл авч хөдөлмөр эрхэлж эхэлнэ,хөрөнгийн з.з хөгжиж эхэлнэ.Үүнийг л яар�##�тай хий.

Зочин
Зочин
2020-03-31 23:04

Мөнх-Оргил гэхэд л 7 сарын 1-ний хэргээр 5 з�##�уугийн амь насыг бүрэлгээд 5 тэрбумтай болжээ. Эдний мөнгө бол өөрсдийнх нь хөдөлмөрийн үр шим биш ард түмний хөлс, цусыг сорж авсан, авилг�##�ын мөнгө.

Зочин
Зочин
2020-04-01 20:13

СОЛОНГОСТ БОЛ ИХ МӨНГӨТЭИ ХҮМҮҮСИИН МӨНГИИГ ХАДГАЛСНЫ ТӨЛӨӨ ХҮҮ ТӨЛӨХГҮИ ХАРИН Ч ХАДГАЛЖ ХАМГААЛСНЫ ТӨЛӨӨ ТАТВАР АВНА ГЭДЭГ ЮМ ШИГ БАИНА ЛЭЭ .....

Зочин
Зочин
2020-04-01 20:16

ЭНЭ ХЭДХЭН БАЯЧУУД БААХАН ГУИЛГАЧИН ЯДУУЧУУДТАИ ХАМТ АМЬДРАХ САИХАН Л БАИДАГ ЮМ БАИХДАА

Дарамбазар
Дарамбазар
2020-05-17 21:22

Нэр дэвшсэн баячууд ыг дэмжих гүй шүү сонгогчдоо зээлийн хүү бууруулах гүй хадг�##�амжийн хүү өндөр ард түмэн биднийг бодох сэтгэлгүй хулгайч нар шүү

Зочин
Зочин
2020-08-21 11:47

эможоос харахад 49 олигархи буюу тэдний үр хүүхэд ойр дотныхон уурлаж бн хаха үүнд элбэгдорж цагаан гэх мэт дээр нэр нь гараагүй хув�##�знууд бас багтана

Зочин
Зочин
2020-08-21 11:50

уруул ганболд сэтгүүлч хүн нэг ч бизнесгүй хүү нь ч бас адил хаанаас тэрбумтай болчихсон бэ Нандинжарг�##� , тнбд болоод хийчиэхэв үү

Холбоотой мэдээ

Back to top button