НийгмийнНИЙГЭМ

УОК: Тэгш, сондгойгоор хөдөлгөөн хязгаарлана /ЗАСГИЙН ГАЗАР: Хөдөлгөөн хязгаарлахыг эцэслэн шийдээгүй

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөх үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Даваа гаргаас улсын хэмжээнд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон” гэж албан ёсоор мэдэгдсэн.

https://www.facebook.com/588990477781350/videos/3077976852253407/

Энэхүү шийдвэр аймгуудын Засаг дарга дарга нарт танилцуулж, чиглэл өгснийг эндээс харж болно.

Тэгвэл УОК-оос ийм шийдвэр гаргасныг Засгийн газар үгүйсгэн, эцэслэн шийдвэрлээгүй байгаа гэв.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй. Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Мөн Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй болно.

Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа билээ.

Цаашид урин дулаан болсонтой холбоотойгоор Туул гол дагасан, Богд ууланд бөөгнөрөх эрсдэлийг тооцоолж, цэвэр агаарт зохистой амрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

https://www.facebook.com/tsedenish.ganzorig/posts/3653440401397846
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button