Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
БИЛГИЙН ТООЛЛЫН 3 /2020.06.24/ ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРИН САРЫН ЕСӨН УЛААН ШАР НОХОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
- Наран ургах, шингэх: 04.54-20.55
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Хурьцахуй
- Суудал: Төмөр
Аргын тооллын 6 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 3, Үнэг одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.