УЛС ТӨР
УИХ-ын дэд даргад С.Одонтуяаг нэр дэвшүүлжээ
УИХ-ын 2020 оны сонгуулиар 11 суудал авсан АН дөнгөж сая хуралдаж, бүлгийн дарга, УИХ-ын дэд даргаа сонгосон байна.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг, УИХ-ын дэд даргад С.Одонтуяаг нэр дэвшүүлжээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа нь 2012-2016 оны УИХ-д сонгогдон ажиллаж улмаар өнгөрсөн дөрвөн жил Баянгол дүүргийн Засаг даргаар ажилласан. Харин Д.Ганбат нь 2012-2016 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sanhuu avna 99205507