Нийгмийн

Согтуу жолооч осол гаргаснаас болж 9 хүн гэмтлээ

2020.12.12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 251 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 182 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

          Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –1

-  Мөргөлдөх хэлбэрээр-1

-  Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.12.13-ны шөнийн 04:20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг гэх газар шороон замд Kia Bongo маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 28 настай, эмэгтэй Н-гийн амь нас хохирсон,  

2020.12.14-ны шөнийн 01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 12 настай, эмэгтэй А, 56 настай, эрэгтэй Ш, 36 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй С, 31 настай, эрэгтэй П, 21 настай, эрэгтэй Т, 31 настай, эмэгтэй Х, 24 настай, эрэгтэй Ө, 25 настай, эрэгтэй Э нарын 9 хүн гэмтсэн хэргийг  тус тус шалгаж байна.  жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер багаж үлээлгэхэд 1,36% гарсан./

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 14, 2020 10:43

Арай хэтэрэнэ Нийсэлэд маань хүн дайр �##�ахад бэлэн 750 мянган тээврийн хэрэгсэл байна Согтуу жолооч нар хэрээс хэтэрч байна бүр давтан үйлдэлтэй этгээдүүд жолооны эрхээ хасуулчихаад хулгайгаа бас л согтуу тээврийн хэрэгсэл барьж байх нь ердийн үзэгдэл хэрэв санаатайгаа хүн дайрч гэмтээсэн хэргийн газраас зугтсан этгээдүүдэд бүх насаар нь жолоочын эрхийг нь хасаж хүн дайрч амь насыг хөнөөсөн бол бүх насаар нь хорих ял өгөх хэрэгтэй дээр нь саш өндөр торгууль ноогдуулах нь зөв гарг�##�гаа

Зочин
Зочин
12 сар 14, 2020 12:51

СОГТУУГААР МАШИН ЖОЛООДСОН МАЛНУУДАД ОЛИГТОИХОН АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ ... ХҮН ДАИРЧ АЛААД , БЭРТЭЭГЭЭД ХАЛАМЖИИН ХҮМҮҮСЭЭР МОНГОЛЫГ ДҮҮРГЭЛЭЭ Ш ДЭЭ .

Гайос
Гайос
12 сар 15, 2020 13:06

Наад төмрийн сэгийг нь хурааж улсын орлого болгоод хар ус гударсан м�##�ан типнүүдээ насаар нь сэг унах эрхгүй болгох хэрэгтэй. Хүний эрх гэж хуцуулж байгаад Монголыг сөнөөх хяиад бодлогыг хятадын эрлийзүүд болох АН-н үхээрүүд хийж байна. Үүнийг ухаарч АН-г татан буулга.

Холбоотой мэдээ

Back to top button