Чех улс Оросын 18 дипломатчийг, ОХУ Чехийн 20 дипломатчийг хөөх болжээ

Чех улс өнгөрсөн бямба гарагт (2021.04.17) ОХУ-ын 18 дипломатчийг газар нутгаасаа гаргах болсон. Чехийн тагнуулын алба Оросын дипломатчдыг тагнуулын ажилтнууд хэмээн үзэж тэднийг 2014 онд тус улсад болсон дэлбэрэлттэй холбоотой гэж сэжиглэж байгаа юм. Үүний хариуд ОХУ Чехийн 20 дипломатчийг улсаасаа хөөн гаргах болсон байна.
Оросын Гадаад хэргийн яам Чех улсын гаргасан шийдвэрийн талаар мэдэгдэл хийхдээ “Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Орос улсад тавьсан хоригийн дараа Чехийн албан тушаалтнууд АНУ-ын сэтгэлд нийцэх гэж далайн нөгөө талд байгаа эздээсээ илүү ихийг хийлээ” хэмээжээ.

2014 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чех улсын Врбетице дэх сумны агуулах дэлбэрсэн аж. Дэлбэрэлтийн улмаас агуулахтай ойролцоо оршдог барилгуудын цонх хагарч сурагчдыг нүүлгэн шилжүүлж байжээ. Үүнээс нэг сарын дараа дэлбэрэлт болсон газар ажиллаж байсан хоёр хүний цогцсыг олсон байна. Тус хэргийг санамсаргүй осол хэмээн үздэг байсан ч Чехийн албан тушаалтнууд мөрдөн байцаалт явуулсны эцэст дэлбэрэлттэй Оросын тагнуулын албатай холбоотой хэмээн үзсэн аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗҮЙТЭЙ