НИЙГЭМ

Цагийн ажил хайхыг хялбарчилсан "Ajly" платформ нэвтэрлээ

Цагийн ажил хайж буй оюутан залууст дөхөм болох шинэ платформ хэрэглээнд нэвтэрчээ.

Энэхүү “Аjly’’ платформ нь ажил хайгч болон ажил олгогч нарын хооронд үүсэх бүхий л харилцааг шийдсэн байна. Ажлын хөлс нь цагаар хэмжигдэх ба ажиллаж дуусаад цалингаа авах боломжтой.

Ажлын заруудаас өөрийн ажиллах боломжтой цагуудаа хайх ба хүссэн ажлын хуваариа үүсгэх, өөрт хамгийн ойр байрших газартаа ажиллах боломжтой. Системээр дамжиж ажилласан бүх ажлын түүхийг үүсгэснээр ажилтны CV-г бэлдэж болно.

Ажлын заруудыг календарьт байршуулснаар ажил олгогч нь цагийн ажилтан ажлуулах төлөвлөлтөө хялбараар хийдэг.

Апп -р цаг бүртгэдэг болсноор хүний нөөцийн тайлан, онлайн гэрээ хийх асуудлууд шийдэгдэх юм.

О.ЭНХЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button