Нийгэм мэдээ

"Хогоо мөнгө болгох боломжтойг мэдээд ээж, найзуудтайгаа шил түүж эхэлсэн"

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг М.Бат-Эрдэнэ хүү ээж болон найзуудтайгаа сумын төвийн хогийг цэвэрлэж 100 гаруй ширхэг архины шил түүж, байгаль дэлхий болон өөртөө санхүүгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Eguur.mn агентлагийн зүгээс М.Бат-Эрдэнийн ээжтэй холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авлаа.

-Архины шил цуглуулж, тушаах санаа хэнээс төрөв?

-Би хүүгийнхээ найзуудтай хамт сумынхаа хогийг цэвэрлэхийн хажуугаар хөдөлмөр гэдэг зүйлийг ойлгуулахыг хичээсэн. Бидний хувьд нийтдээ 100 гаруй шил цуглуусан байсан. Үүнийг 52-ыг нь 50 төгрөгөөр тушааж 2600 төгрөгтэй болсон. Бас нунтаглаж бутлуурт орох 30 шил түүж 10 төгрөгөөр тушааж 2900 төгрөгтэй болсон.

-Хүүхэддээ байгаль дэлхийгээ хайрлахыг хажуугаар нь ойлгуулсан байна шүү дээ?

-Одоо үед балчир наснаас нь эхлэн цэвэр агаар, цэнгэг ус, ой мод, хөрс шороо, ургамал амьтны ертөнцийн ашиг тусыг  ойлгуулах нь нэн чухал болоод байна. Үүний тулд үлгэрлэж, ажиллах хэрэгтэй болсон. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн цонхны салхивчийг нээж, тасалгааны агаарыг ариутгах.  Цонхны тавиур дээрх цэцэгсийг услах, тоос шороог нь арчиж цэвэрлэж нарлуулах. Цэцэрлэг, сургуулийн орчимд буй зүлэг, цэцгийн мандал модыг арчлах, сүүдэрт нь тоглон наадаж амрах. Цаашлаад гэр, анги танхимд нь цэцэг тариулж, хөдөлмөр гэдэг зүйлийг мэдрүүлэхийг хүсдэг. Ерөнхийдөө бол хамгийн энгийн зүйлээр дамжуулан ухамсарлуулах шаардлагатай гэж бодсоны үндсэн дээр бага багаар зааж сургаад явж л байна даа.

-Хэдэн км орчим газрыг цэвэрлэдэг вэ. Нэг цэвэрлэхэд хэдэн шуудай хог гардаг вэ?

-М.Б: Нэг их хол явж чаддаггүй. Гэхдээ энэ хавийнхаа 3-4 км газрыг явж цэвэрлэдэг. Нэг цэвэрлэхэд 3-4 шуудай, заримдаа түүнээс ч олон шуудай хог гардаг. Ер нь байгаль, дэлхий цэвэрхэн байвал бид өвчин тусахгүй, байнга цэвэр агаар амьсгалж байна. Хог цэвэрлэхэд гялгар уут их гардаг. Энэ нь агаар, газрын хөрсөнд маш их хор учруулж байдаг. Тиймээс сайн цэвэрлэж байх хэрэгтэй.

-Чамд хүмүүс тусалж байна уу?

-Тэр хавийн хүүхдүүд тусалдаг. Бас манай найзууд цэвэрлэж байгаа. Найздаа болон тэр хавийн хүүхдүүдэд их баярладаг.

-Шил тушаасан мөнгөө юунд зарцуулж байгаа вэ?

-Хичээлийн хэрэгсэл, аваад илүү гарсан мөнгөөр нь дуртай зүйлээ авч иддэг. Өөрөө олсон мөнгө болохоор аль болох хэрэгтэй зүйлдээ зарцуулахыг хүсдэг.

-Хогоо замбараагүй хаяад байдаг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүмүүс өөрсдөө ухамсартай байж хогоо битгий хаяж байгаасай гэж боддог. Хүүхэд эхээсээ төрөхдөө ямар ч муу бодол байхгүй төрдөг гэсэн. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад сургаасай.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-30 10:15

Сайн хүү байна. Сайн хүн болноо.

Холбоотой мэдээ

Back to top button