НИЙГЭМ

Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх 1.1 км замыг өнөөдөр засварлаж дуусна

Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Мөн урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүргийн 201 байршилд хийж байгаа юм.

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр хэсгийн авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 1.1 км урт, 14-16 метр өргөн авто замыг засварлаж буй. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг болох Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж байна. Уг замын хөдөлгөөнийг 23:00 цагт нээсний дараа хоёрдугаар хэсгийн буюу Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ” гэлээ.

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагт нээнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Авто замын хяналтын мэргэжилтэн Т.Чингэс “Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замд 2006 онд их засварын ажил хийснээс хойш ямар нэгэн засварын ажил хийгээгүй. Ийнхүү 18 жилийн дараа уг замд их засварын ажил хийж байна. Уг ажлын хүрээнд нэгдүгээр хэсгийн авто зам болох Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийн, тэмдэг тэмдэглээг бүрэн хийж дууссаны дараа замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд байна. Харин хоёрдугаар хэсэг болох Төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлт хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 37 инженер техникийн ажилчид тусгай зориулалтын 31 машин техниктэйгээр, 24 цагаар тасралтгүй ажиллаж байна” хэмээсэн юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sar@gmail.com
4 сар 30, 2024 16:14

Үргэлжлүүлээд БЗД Сансар өгсдөг, мөн офицеруудын ордноос Цайз зах руу өгсдөг замыг, мөн БГД-т 25-аас Хороолол руу өгсдөг замуудыг яар�##�тай засмаар юм билээ.

Холбоотой мэдээ

Back to top button