3-14 насны таван өнчин хүүхэдтэйгээ үлдсэн Д.Энхмандахад ₮54 сая цугларч, хашаа байшин хайж байна

Eguur мэдээллийн агентлаг эхнэр нь нас барж таван хүүхэдтэйгээ нийтийн байранд амьдардаг сахарын өвчтэй Д.Энхмандахын гэр бүлийг сурвалжлан мэдээлэл бэлтгэсэн. Сурвалжилга нийтлэгдсэн даруйд уншигчдаас тухайн айлд туслах шаардлагатай юм байна, мэдээллийг нь тавиач гэсэн сэтгэгдэл олон ирснээр залуугийн утасны дугаар, дансны мэдээллийг байршуулсан билээ.
Өнөөдөр монголчуудын тусч сайхан сэтгэлийн дэмээр Д.Энхмандахын дансанд 54 сая төгрөг цугларчээ.
Эхнэр нь 39 насандаа өөд болж, 3-14 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн. Талийгаачаас нь хойш 20 гаруй хоногийн дараа хамаатнууд нь хашаа байшингаасаа явуулснаар эднийх нийтийн байранд амьдарч эхэлсэн. Хүүхдүүдийн аав Д.Энхмандах чихрийн шижин өвчнөөр олон жил өвдөж, өдгөө алхаж чадахгүйд хүрээд байгаа юм. Тиймээс энэ айлын бүхий л ажлыг 14 настай охин нь хариуцаж яваа.
Ядарсан цагт автобусны 500 төгрөг олддоггүй амьдрал шүү дээ, монголын ард түмэндээ баярлалаа хэмээн хэлсэн Д.Энхмандах "Ард түмнийхээ халуун сэтгэлээр 54 сая төгрөгтэй боллоо. Ах нь хашаа байшин хайж байна. Охин маань том болж байгаа юм чинь хэдэн хүүхэд минь галлаж сураад "маллаад" аваад явах биз. Энэ хэдийгээ орох оронтой болгочуул тэгээд санаа амарлаа" хэмээн ярьж байна.
Уншигч та бүхэн Дагвадоржийн Энхмандахын гэр бүлд туслахыг хүсвэл:
Утас: 99182231
Данс Хаан банк: 5016513555
Сурвалжилгын дэлгэрэнгүйг доорх холбоосоор унших боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГААРАЙ МОНГОЛЧУУДАА ИЙМ Л ӨРӨВДМӨӨР ГЭР БҮЛД СЭТГЭЛ ХАРАМГҮЙ ТУСЛАХЫГ ГУЙЯ ХӨӨРХИЙ ТЭР 14 ХӨН НАСТАЙ ОХИНЫ АЧААГ ХӨНГӨЛЬЕӨӨ МОНГОЛЧУУДАА ЯДАРСАН НЭГЭНДЭЭ ТУСАЛДАГ ЭНЭ САЙХАН ЧАНАРАА ОДОО ХАРУУЛЦГААЯ 1000 Ч БАГАДАХГҮЙ ТА НАР МИНЬ УХААЛАГ ШҮҮ
Хүүхдүүдийн зургийг сайн дараагүй л байна. Танигдахаар байна.
хичээж байгаад байр л авадаг юм шүү ядахдаа даарахгүй орчин нь цэвэрхэн
Эгүүрийнхэн маань сайн байна шүү. Бу�####�д тус болох буяны үүд нээж өгч байна. Хэвлэл мэдээллийн байгууллага хүчтэй. Харин инфлуенсерүүд бол бараа бүтээгдхүүн, үйлчилгээг рекламдаж өөртөө л мөнгө хийхээ бодохоос бу�####�д туслах, байртай болгох т�##� дээр бараг ажилладаггүй. Инф-үүд гэгч үр хүүхэд, хань ижил, аав ээж, хамаг нандин бүхнийхээ дүр зураг, бүх амьдр�##�аа дэлгэж байж, байдгаараа будаж, хиймэл сормуус хийлгэн, филтэр ашиглаж царай болон бие г�##�бираа засаж үзэгчдийг төөрөгдүүлж, хууран мэхлэн "хөөрхөнүүдээ ороод ирээрэй" гээд на�##�инхайтаж, массын дунд ба доод түвшнийхний толгойг эргүүлж хялбар замаар мөнгө хийдэг олны танилууд арчаагүй хүмүүс.Харин танайх болон Зариг, Зөв мн зэрэг ХМБ хүнд амьдр�##�тай гэр бүл, тэдний хүүхдүүдэд туслах т�##� дээр сайн ажилладаг. Сайн үйл санаачилж, урлагийн одонцоруудаас илүү монголын хүүхдийн төлөө буянтай ажил зохион байгуулж байгаа та нарын ажил үйлс үргэлж бүтэмжтэй байг ээ.

Ашгүйдээ байртай болчоосой хүүхдүүд нь зөв хүн болоосой том охин нь ухаантай юмоо аав нь бас эрүүл болчвол тээ
Эвий дээ энэ жаахан охинд их ачаа шүү
эцэгүүдийг өрөвдөнө эхчүүд яах ёстой юм вээ шүдээ зуугаад гүйгээд байх ёстой юм уу
хашаа байшин зөв хүүхдүүдээ ажилд сурга насаараа хүмүүс тэжээхгүй шүү
миний охин шиг л б�##�чир охин энэ хүнд ачааг үүрч яваад үнэхээр хайрлахгүй байх аргагүй юм байртай болгочих юмсан хандивт нэгдлээ
54т байр олдох уу