Гадаад мэдээДЭЛХИЙ

Алдарт жүжигчин Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүгдэх болжээ

Францын алдарт жүжигчин Жерар Депардье бүлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр аравдугаар сард шүүгдэх болсон байна.

Даваа гарагт /2024.04.29/ Парисын прокурорын газар мэдэгдэл хийснээр Депардье 2021 онд хийгдсэн кино зураг авалтын үеэр хоёр эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгагдаад байгаа юм.

Францын шилдэг кино оддын нэг түүнийг сүүлийн жилүүдэд хэд хэдэн хүн бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгах болсон. Харин тэрбээр ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр сууриа хадгалсаар ирсэн байна.

Цагдаагийн алба хаагчид Депардьег даваа гарагийн турш мэдүүлэг авсан юм. Депардьегийн өмгөөлөгч Кристиан Сент-Пале “BFM” телевизэд хэлэхдээ жүжигчнээс байцаалт авсны дараа суллан явуулсан гэжээ.

Парисын прокурорын газраас мэдээлснээр түүнийг 2018 оны наймдугаар сард бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэн гэх өөр нэгэн хэрэг дээр ял тулгасан байна. Шүүгч тус хэргийн мөрдөн байцаалтыг хааж, Парисын прокурорт хүлээлгэн өгсөн юм.

Нэгэн эх сурвалж “Reuters” агентлагт Депардье 2014 онд кино зураг авалтын талбайд зүй бусаар хүний биед хүрсэн хэрэгт буруутгагдсан гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button