СПОРТ

Б.Хулан дэлхийн аварга болоход ойрхон байлаа

Сербийн нийслэл Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид анхны медалиудаа хүртлээ. Эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн хөнгөн хоёр жинд /50, 53 кг/ аваргын төлөө шалгараад байсан Д.Отгонжаргал, Б.Хулан нар өчигдөр аваргын төлөө барилдаж, хоёул мөнгөн медалийн эзэд болцгоов.

Д.Отгонжаргал “Токио 2020” олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга япон бөх Юи Сусакитай барилдаж 0:4-өөр хожигдож явахдаа цэвэр даруулав. Юи Сусаки Токиогийн олимпод түрүүлэхдээ өрсөлдөгч нартаа нэг оноо алдалгүй өөрөө 41 оноо авч гайхамшигтай амжилт үзүүлж байсан. Тэрбээр энэ амжилтаа Белградад давтаж, 28-0 гэсэн үзүүлэлттэйгээр дэлхийд гурав дахиа түрүүлж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Fb Чөлөөт бөх групп

53 кг-ын жинд залуу тамирчин Батхуягийн Хулан АНУ-ын Доминик Парриштай барилдаж 2:4-өөр ойрхон ялагдлаа. Сүүлд манай бөх оноогоо нөхөхөөр чармайж, дайрч довтолж барилдсан ч амжилгүй явсаар ДАШТ-ий мөнгөн медальтан болов. Ялалт ойрхон байсан тул манай тамирчин барилдааны дараа маш их харамсаж уйлж байв.

Гэрэл зургийн эх сурвалж: Fb Чөлөөт бөх групп

Медалиа зүүснийх нь дараа “MGL Sport” сувгийн сэтгүүлч түүнээс сэтгэгдлийг нь асуухад “Дэлхийн аварга болоход их ойрхон байлаа. Бэлтгэлээ сайн хийгээд ирэх жил алтан медаль авна” хэмээн итгэлтэй хариулсан юм.  

Өчигдөр барилдсан манай бөхчүүдийн тухайд, өнөө орой 59 кг-д Б.Эрдэнэсувд дагаж барилдах бол 57 кг-д Э.Даваачимэг Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Zolbin zavaan altai gishi

Зочин
Зочин

Баяр хүргэе. Дараа даагаа нэхэх цаг ирнээ дүү минь.

Зочин
Зочин

Баяр хүргэе! Баярлалаа!

Зочин
Зочин

ямарч байсан дэлхийд мөнгөн медаль авлаа цаашид авах медаль бол алт

Зочин
Зочин

Баяр хүргэе дүүдээ дэлхийд данстай бөх боллоо.

Зочин
Зочин

ter tohoo ug ni goyo orohiin gariin baritsaa aldaad door ni orchloo

Зочин
Зочин

Манай Хуланг ялсан Америк новш нүүрэндээ инээмсэглэл тодруулжил байг Удахгүй манай Хулан тэр новшийн Америкийг хаг дарж ялах л болно оо.Дараа дараагийн дэлхийн аварга байгаа ч гэсэн Японы дийлдэшгүй аварга шинэ од Акира Фүжинами эргэн ирэхээс айж байна.Ууг нь Болортуяа Туркийн тэмцээнд тэр Америкийг цэвэр ялж байлаа.Тэхдээ тэр Америк 26 настай манай хүн 23 настай замнал нь урт юм даа

Зочин
Зочин

Баяр хүргэе ээ мундаг охин байна лээ

Зочин
Зочин

Баяр хүргэе. Цаашдынх тэмцээнд нь өндөр амжилт хүсье

Зочин
Зочин

баяр хүргэе .сайн байлаа.Улам их амжилт ерөөе

Эгэл
Эгэл

Дэлхийн аваргын мөнгөн медаль чамлах юм биш,баяр хүргьэ.Цаашдаа боломжийг тултал ашиглаж сураарай учир нь спортод "дараа" гэж байхгүй.

Зочин
Зочин

Ялах хусэл тэмуулэл, сэтгэл зуйгуй япон, АНУ гэсэн нэртэй нь барилдаад байхаар яаж ялах вэ дээ, дасгплжуулагч гээч нехдийн л урагшгуйн харгай даа

Зочин
Зочин

Уйлах ямар ч шаардлагагүй. Уйлна гэдэг чинь өрсөлдөгчдөө сул доройгоо харуулж байгаа юм. Манай бөхчүүдийн нийтлэг дутагдал
гэвэл сэтгэл зүй үнэхээр сул , дан махан биеийн хүчээр өнөөдөр хол явахгүй болсон , толгойгоо ажиллуулахгүй бол болохгүй . Өнөөдөр бяр хүч гэхээсээ илүү оюун ухаан , зүрх сэтгэл дутагдаад байна . Өчүүхэн амжилт гаргачихаад түүндээ маш эрт сэтгэл ханаж байна. Бэлтгэлийг
шинжлэх ухааны үндэстэй хийж , бусад орны бөхчүүдээс суралцахгүйгээр хол явахгүй. Дасгалжуулагч нарын мэдлэг ур чадвар гээд яривал мөн ч их юм ярих байх даа. Зөвхөн нэр алдар бодоод спортоор хичээллэнэ гэвэл хэзээч амжилтанд хүрэхгүй шүү.

Tojig
Tojig

Tojigtoi altaitai uzheer tegdiin daa

Зочин
Зочин

Хятад охидуудыг монголын нэр дээр барилдах болно

Холбоотой мэдээ

Back to top button