Монголбанк, Хятадын Ардын банк хоорондын 7 их наяд төгрөгийн своп гэрээг сунгахаа илэрхийлжээ

Монголбанк, Хятадын Ардын банк хоорондын 7.1 их наяд төгрөг буюу 15 тэрбум юанийн своп хэлэлцээрийн гэрээг дахин сунгахаар болжээ.
Хятад болон манай улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хоёр улсын төв банк тус своп хэлэлцээрийг 2011 онд байгуулж байсан билээ. Үүнээс хойш гурван удаа буюу 2014, 2017, 2020 онд тус тус гэрээний хугацааг гурван жилээр сунгаж байсан юм.
Тэгвэл 2020 онд сунгасан тус гэрээ 2023 оны долоодугаар сард дуусгавар болж байв. Гэсэн ч гэрээг сунгах талаар энэ оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад улсад айлчлах үедээ хөндсөн билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийж буй Хятадын айлчлалд ч энэхүү асуудлыг хөндсөн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хятадын талаас своп хэлцлийн хугацаа дуусахаар сунгахаа илэрхийлсэн. Гэрээний дагуу албан ёсоор 3-4 сарын өмнө манай улс хүсэлтээ тавьснаар албан ёсны хариу гардаг" гэжээ.
Своп хэлцэл гэдэг нь тухайн өдрийн ханшаар валют худалдан авах эсвэл худалдаж, ирээдүйн ханшаар эргүүлэн худалдах эсвэл худалдан авахыг хэлдэг. Товчхондоо манай улс 2011 оны юанийн ханшаар зээл авч, өнөөдрийн ханшаар эргүүлэн төлж буйг хэлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хужаа нарт нутгаасаа өгнө удахгүй
тэнэгүүд түргэн өрөө өгөхгүй бол нутгаасаа л өгөх юм байна л даа
Зээл авчаад өгч чадахгүй байсан бол яах гэж зээл авдаг байнаа орлого зарлагаа мэддэггүй хэдэн улс. Төрчидийг дараагийн сонгуульд гаргахаа больцгоо ард түмээн