Гадаад мэдээДЭЛХИЙ

Платоны амьдралын эцсийн мөчүүдийг агуулсан гэх эртний бичвэрийг тайлж уншжээ

Итали эрдэмтэд саяхан тайлж уншсан эртний бичигт Грекийн философич Платоны амьдралын эцсийн мөчүүд мөн түүнийг хаана оршуулсан талаар бичсэн байгааг мэдэгджээ.

МЭ 79 нод Везуви галт уул дэлбэрсний дараа үнсэнд булагдан түлэгдсэн Херкуланум хуйлаас бичгийг эрдэмтэд хиймэл оюун ухаан болон бусад дэвшилтэд технологийн тусламжтай тайлж уншиж буй.

Бичгийг тайлж унших ажилд оролцож буй Писагийн их сургуулийн профессор Грациано Раноккиа хэлснээр хамгийн сүүлд тайлж уншсан хэсгүүдэд Платоныг Афин хотын Музагийн ариун сүмийн ойролцоох нууц цэцэрлэгт оршуулсан гэж бичэн байжээ.

Мөн тус бичигт Платоны амьдралын эцсийн үдшийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл агуулагдсан байна. Судлаачид түүнийг нас барахынхаа өмнөх үдэш уянгалаг сайхан хөгжим сонсож өнгөрөөсөн гэж үздэг байсан.

Тэгвэл Раноккиа “Платон өндөр халуурч, тэдний тоглосон хөгжим тээртэй санагдаж байжээ” гэж хэлсэн юм. Одоогийн байдлаар эрдэмтэд Херкуланум хуйлаасны 30 гаруй хувийг тайлж уншсан байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button