Нийгэм мэдээ

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн М:5, Ч:17А, Ч:17Б чиглэлийг түр өөрчилнө

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана.

Иймээс тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний

  • М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”,
  • Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”,
  • Ч:17Б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Олимпын гүүрээр нарны зам руу тойрч явах зохицуулалт хийжээ.

Иймд иргэд зорчигчид та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлээрэй гэж Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button