Нийгэм мэдээ

Танилц: Хот, нийтийн аж ахуйн салбарын төлөөллийн 100 хүүхдийг дараах 13 мэргэжлээр Германд сургана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан.

Уг ажилтай холбоотойгоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлагыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлжээ.

Сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм. Хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр гурван жил суралцана.

  1. Метроны засварчин
  2. Нийтийн тээврийн инженер, засварчин
  3. Дулааны слесарь
  4. Цахилгаанчин
  5. Агуулах, ложистикийн мэргэжилтэн
  6. Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
  7. Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
  8. Металл
  9. Хүнсний технологич
  10. Систем, интеграцчлалмэдээллийн технолгийн мэргэжилтэн
  11. Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
  12. Токерчин
  13. Цэцэрлэгжүүлэлт, ландшафт зэрэг мэргэжлүүд багтсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2024 13:16

Бүүр иргэдииг шүүрчин жолооч болгож төгрөгииг цаас болгох ньдэээ бусад бүх с�##�барууд яахуууу

Зочин
Зочин
5 сар 15, 2024 16:01

11 сарааа

Холбоотой мэдээ

Back to top button