Нийгэм мэдээ

"Парис-2024" олимпын наадамд анх удаа монгол хүн ажиллана

Спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн мастер, бүх спортын тоймч "Таван цагариг"-ийн сэтгүүлч Цэрэнсодномын Энхтүвшингийн том охин Гуамарал анх удаа Парис-2024 олимпын наадамд ажиллахаар болжээ.

Энэ хүмүүн нь ажиллахдаа OBS ( Olympic Broadcasring System ) буюу олимпын шууд дамжуулалтын албанд дэлхийн томчуудтай мөр зэрэгцэн зүтгэх аж.

Тэрбээр анхны гараагаа төрсөн дүүгийнхээ хамт "Рио~2016" олимпоос эхэлж, "TEAM MONGOLIA" багийн "Volunteer" сайн дурын туслахаар ажиллаж, олимпын мөнгө , хүрэл хоёр медалийн гэрч болсон.

Түүнээс хойш олимпын онгодоо хөглөн, "Лозанн~2020" Залуучуудын Өвлийн Олимпод аав шигээ ( Түвшээ анх "Атланта~1996" ) хэвлэл мэдээллийн "E" мандат зүүж , "Media" мэргэжлээр хөдөлмөрлөсөн байдаг.

Түүнээс хойш олон улсын Олимпын Хорооны түнш "OBS"-ийн өндөр босгыг давж, "Токио-2020" зуны олимп , Паралимп, "Бээжин-2022" өвлийн олимп + Паралимп наадамд цалин пүнлүүтэй мэргэжлийн өндөр албаа хашин, монгол хүний чадварыг яруу тодоор илтгэн харуулж буй нь гайхалтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button