"Өглөөний 05:40 цагаас явах автобусны чиглэлийг ойрын хугацаанд нэмэхгүй"
 
						Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагт үйлчилж эхэлсэн. Үүнд:
- М:1 5 шар-Офицеруудын ордон,
- М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай,
- М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай,
- Ч:79 Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал,
- Ч:80 ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал,
- Ч:81 3,4-р хороолол Яармагийн 1-р буудал
Иргэдийн зүгээс өглөө эрт явж эхэлсэн автобуснуудын чиглэл хэт бага байна гэж шүүмжлээд буй. Иймээс бид өглөө 05:40 минутад явах автобуснуудын чиглэл нэмэгдэх эсэх талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын хэвлэлийн ажилтнаас тодрууллаа.
Тэрбээр, “Бидний зүгээс эхний ээлжинд тал бүрээс ирж, очих чиглэлийг харж, төлөвлөсний үр дүнд зургаан чиглэлийг автобуснуудыг шугаманд явуулж эхэлсэн. Цаашид чиглэл нэмэгдэх асуудлыг төлөвлөж байгаа. Мөн иргэдийн санал хүсэлтийн дагуу төлөвлөгөөндөө оруулж ирэхээр байгаа. Иймд ойрын хугацаан дээр дурдсан зургаан чиглэл л явахаар байна.
Мөн зургаан чиглэлийн автобус зөвхөн ажлын өдрүүдээр гэлтгүй, амралтын өдрөөр ч мөн 05:40 минутанд явахаар байгаа" гэлээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...хэт бага... юү гэсэн үг үү