Энтертайнмент

Монгол бүжигчин З.Чингүүн БНСУ-ын алдарт жүжигчин Kим Жи Вонтой хамтарчээ

Бүжигчин, модель, YouTuber Зоригтбаатарыг Чингүүн буюу Yamakasi өнөө цагийн Солонгосын алдарт жүжигчин Kим Жи Воны фен уулзалтын үеэр хамтарч ажилласнаа инстаграмдаа нийтэлжээ.

БНСУ-ын алдарт жүжигчин Ким Жи Воны тухайд 1992 онд төрсөн бөгөөд 32 настай. Тэрбээр Өв залгамжлагчид, Нарны үр сад, Миний чөлөөлөлтийн тэмдэглэл, Нулимсны хатан хаан зэрэг кинонуудаараа олон танигдаж, алдрын зэрэгт хүрсэн байна.

Түүний хамгийн сүүлд тоглосон Нулимсны хатан хаан буюу "Queen Of Tears" олон ангит кино үзэлтээрээ дээд амжилтыг эвдэж, олон ангит киноны үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Цуврал олон улсад ихээхэн нөлөө үзүүлж, гуравдугаар сарын 25-31-ний хооронд Netflix-ийн дэлхийн шилдэг арван (англи цуврал хамаарахгүй) цувралыг тэргүүлэн, нийт 93.8 сая цаг үзсэн амжилттай байсан.

Энэ нь АНУ, Канад, Япон, Австрали, Энэтхэг зэрэг 68 орны шилдэг арван цувралд багтжээ. TIME сэтгүүл "Queen of Tears" киног сайшаан, К-драмын тогтсон хэв маягийг эвдэж, шинэлэг байсан тухай онцолсон байдаг.


Харин З.Чингүүн буюу Yamakasi нь:

  1. “K pop cover Dance Festival” тэмцээнд түрүүлж, 100 хувийн тэтгэлэг аваад Солонгост очсон.
  2. Сөүлийн “Kookmin” их сургуульд англи хэл, уран зохиолын ангид сурсан.
  3. Монголдоо төдийгүй БНСУ-д бүжгийн олон уралдаанд шалгарч, түрүүлж байсан.
  4. БНСУ-ын гудамжны бүжигчдийн “Street man fighter” тэмцээнд оролцож шилдгээр шалгарсан.
  5. Мөн EXO, BTS зэрэг Солонгостоо төдийгүй дэлхийд алдартай хамтлаг, дуучидтай хамтран ажиллаж буй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button