Нийгэм мэдээ

“Гадаадын 102 улсын иргэн Монголд хөдөлмөр эрхэлж байна“

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны II улирлын байдлаар Монгол Улсад гадаадын 102 улсын 15.6 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа аж.

Ажил  эрхэлж  буй  гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4.4 (39.2%) мянган хүнээр, өмнөх улирлаас 7.5(92.9%) мянган хүнээр тус тус өсчээ.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 14.4 (92.3%) мянга нь эрэгтэй, 1.2 (7.7%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийг улсаар нь харуулбал,

  • 71.1 хувь нь БНХАУ,
  • 7.6 хувь нь Энэтхэг,
  • 3.9 хувь нь Вьетнам ,
  • 2.7 хувь нь Турк,
  • 2.1 хувь нь ОХУ,
  • 1.9 хувь нь Филиппин,
  • 1.7 хувь нь БНСУ
  • 1.5 хувь нь АНУ,
  • 7.5 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 2.7(17  .1%) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 151 (1.0%) хүн байна.

Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 5.6 (35.9 %) мянга нь Улаанбаатарт, 7.3 (46.6%) мянга нь төвийн бүсэд, 1.8(11.7%) мянга нь зүүн бүсэд, 549(3.5%) нь баруун бүсэд, 353 (2.3%) нь хангайн бүсэд ажиллаж байна.

Боловсролын  түвшнээр авч  үзвэл,6.4  (41.2 )   мянга  нь  техникийн  болон  мэргэжлийн, 4.4 (28.1 )  мянга нь бакалаврын болон дипломын дээд, 2.2 (14.2%) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 2.2 (14.0%) мянга нь бүрэн дунд, 223 (1.4   нь магистр, доктор, 143 (0.9   нь суурь болон бага боловсролтой,  22 (0.2   нь боловсролгүй иргэд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 23, 2024 10:34

ГУДАМЖААР ДҮҮРЭН НИХОНУУД ЯВЖИЙШТ ЭД НАР ТООНД ОРДОГГҮЙ ЮМ УУ? ЯРЗАЙТАЛ ИНЭЭЦЭН ЧАНГА ЧАНГА ХАШГИРАЛДААД МОНГОЛ ОХИДУУДЫН МЭЭМ БӨГМИЙГ ХАРААД ШҮЛСЭЭ САВИРУУЛЖ БАЙНАШТ.МОНГОЛ ОХИДУУДАА БИТГИЙ ХУЖААГУУДАД БАВУУЛААРАЙ МОНГОЛ ЗАЛУУСТАА Л БАВУУЛ ЭНЭ ЧИНЬ ҮНДЭСНИЙ ҮЗЛИЙН МАШ ЧУХАЛ АСУУДАЛ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button