Нийгэм мэдээ

Хүнсний талон хүндээ хүрдэг үү

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүнсний талоны журмыг шинэчлэн батлахаар боловсруулж байгаа билээ. 2018 онд хамгийн сүүлд тус журамд өөрчлөлт оруулсан бөгөөд хаягийн зөрчилтэй, бүртгэлгүй иргэнийг хүнсний талонд хамруулахгүй гэсэн зохицуулалттай явж иржээ. Тиймээс шаардлагатай иргэд хүнсний талонд хамрагдаж чадахгүй байгаа аж.

Сар бүр 0-16 хүртэлх насны гишүүнд 8000, 16-гаас дээш насны гишүүнд 16000 төгрөгийн хүнсний талон олгодог байна. Гэхдээ хүнсний талоноор хүссэн бүтээгдэхүүнээ авна гэсэн үг биш. Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авч болохгүй. Энэ нь тансаг хэрэглээ хэмээн ялгахаас илүүгээр эрүүл мэндэд сайнгүй, өдөрт авах илчлэг болон өрхийн хүнсний хэрэглээг хангахуйц хэмжээний биш гэж үзсэнтэй холбоотой. Мөн архи, тамхи олгохгүй.

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмзэг бүлгийн өрхөд олгодог хүнсний талон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлж чадаж байгаа болов уу

Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авах эрхгүй. Энэ нь тансаг хэрэглээ хэмээн ялгахаас илүүгээр эрүүл мэндэд сайнгүй, өдөрт авах илчлэг болон өрхийн хүнсний хэрэглээг хангахуйц хэмжээний биш гэж үзсэнтэй холбоотой. Мөн архи, тамхи олгохгүй. Иргэд хүнсний дэмжлэг үзүүлэх хөтөлбөр гэдгийн учрыг бүрэн таниагүйдээ ч юмуу архи, тамхи, хүнсний бус ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэй байдаг аж.

-2024 оны байдлаар Монгол Улсад 100 мянган иргэн хүнсний талон авч байна-

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "2024 оны Нийгмийн халамжийн сангийн нийт зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ буюу эмзэг бүлгийнхэндээ чиглэсэн байна. Халамжид зарж байгаа 100 төгрөгийн 30 төгрөг нь л зорилтот бүлэгтээ хүрч байна. Харин үлдсэн нь өндөр орлоготой айлын хүүхэд, өндөр орлоготой ахмадууд, өндөр орлоготой ээжүүдэд зарцуулагдаж байна. Энэ бол зорилгодоо нийцээгүй зарцуулалт юм. Тиймээс бид цаашид нийгмийн хамгааллын тогтолцоогоо зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Цаашид халамж зөвхөн шаардлагатай иргэнд очно. Хөдөлмөрийн чадавхтай иргэнээ зах зээлд бэлдэнэ. Хөдөлмөрийн насны хүмүүс хүнсний талон авахгүй гэсэн үг. 

Өнөөдөр Монгол Улсад 100 мянган хүн хүнсний талон авч байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний талон өгөхгүй. Харин хөдөлмөр эрхлэх боломжоор хангана" гэлээ.

Мөн цаашлаад, Хүнсний эрхийн бичгийг өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 292,5 онооноос доош, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх авдаг. Гэхдээ энэ оноо доогуур гарчихлаа гээд шууд олгохгүй. Сум, хорооны амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцээд энэ үйлчилгээг авах ёстой айл мөн үү, үгүй юу гэдгийг тодорхойлдог.

Хөдөлмөрийн чадвартай эрүүл хүн авч байна, автомашинтай хүн хүнсний талон авдаг гэх шүүмжлэл байдаг. Энэ бол ташаа ойлголт. Гэрээсээ гарах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүнсний талоныг автомашинтай хэн нэгэн таньдаг хүн нь хүргэж өгсөн ч байж болно. Хүнсний талон зорилтот өрхдөө хүрч байгаа, боломжтой айл аваад байгаа зүйл үгүй.

Хүнсний талон гээд маш их мөнгө олгодог зүйл байхгүй. Сард хүүхдэд 8 мянга, насан хүрэгчид 16 мянган төгрөг олгодог. Тэгэхээр жишээ нь хоёр хүүхэдтэй өрх толгойлсон хүн байлаа гэхэд сард 32 мянган төгрөг л гэсэн үг. Үүнийг бэлэн мөнгөөр олгохгүй. Нийт 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн авах эрхийн бичиг өгдөг. Манай хороонд хүнсний талон авдаг 78 өрх байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй, тэдгээрийг асарч сувилдаг, ажил хийх боломжгүй хүмүүс бий" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button