Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын CU сүлжээ дэлгүүрүүд виз сунгах үйлчилгээтэй боллоо

БНСУ-ын Сөүл CU сүлжээ дэлгүүрүүдээр визний өөрчлөлт, сунгалт хийх боломжтой визний агентлагийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон талаар тус улсын хэвлэлүүд өчигдөр /2025.05.01/ мэдэгдлээ.

Сүүлийн Өмнөд солонгост гадаад хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор салбар, сүлжээ дэлгүүрүүд валют солих түцтэй болж, НӨАТ-ын буцаан олголт олгох зэрэг гадаадын иргэдэд чиглэсэн үйлчилгээгээ өргөжүүлж буй.

Тэгвэл энэ удаа CU сүлжээ дэлгүүрүүд виз сунгах үйлчилгээг нэвтрүүлжээ. Ингэхдээ визний агентлагийн үйлчилгээг Солонгосын номер нэг компани болох K-Visa-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

Энэ хүрээнд гадаадын иргэдийн:

  • гэрлэлт,
  • ажил эрхлэлт,
  • хөрөнгө оруулалт,
  • цагаачлал,
  • байнгын оршин суух зэрэгт тохирсон визний үйлчилгээ багтжээ.

Виз сунгах үйлчилгээг авахын тулд иргэд CU дэлгүүрт хавсаргасан QR кодыг уншуулж, энгийн маягт бөглөсний дараа мэргэжлийн захиргааны агенттай холбогдож хүссэн үйлчилгээгээ авах юм байна. Мөн энэ үйлчилгээг англи, хятад, япон, вьетнам гэсэн дөрвөн хэлээр авах боломжтой аж. Харин виз сунгах үнэ нь 20000 вон юм байна.

Өнөөдрийн байдлаар энэхүү үйлчилгээг Сөүл хотын Дэрим, Хонгдэ, Итаевон, Дундэмун зэрэг гадаадын оршин суугчид ихтэй 50 орчим сүлжээ дэлгүүрт нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: Hani.korea

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 6, 2025 21:37

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button