Соёл урлагийн газрын Э.Цэнд-Аюуш нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ

Анхан шатны шүүхээс авлига, албан тушаалын хэргээр 6 сая төгрөгийн торгох ял болон нийтийн албан тушаалд томилогдох эрхээ 2.6 жилээр хасуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо.
Эргэн сануулахад, Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш нар нь МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, нийслэлийн төсөвт 108,9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Отгонбаатар болон Э.Мөнхбаясгалан нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм. Харин тухайн шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсанаар тус хэргийг шүүх хурал болсон.
Улмаар гомдолыг үндэслэлгүй гэж үзэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд хандсан гомдлыг хэлэлцэх хурлаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100say 2jil dotor hiiih biznesss ymshg gsrgdj bna tor orj ajil hiiineee
Энэ хотын соёлын дарга хийгээд л явж байдаг ш дээ. Төрийн �##�ба мөн биз дээ. Гэхдээ хөөрхий төсвийн мөнгөө зарцуулж мэддэггүй Нямбак дарга хэлэх юм бол тэр зүйлд нь зарцуулна гээд зомби шиг юм яриад л сууж байдаг