НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын хэмжээнд 43 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагаас  гол, нуурын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт, морьт болон, хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд нийслэлийн зургаан дүүрэг, 17 аймгийн 43 байршилд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын 300 орчим алба хаагч, үүрэг гүйцэтгэж, иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж байна.

Мөн ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгч байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button