Улс төрийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар 2025 оны 07 дугаар сарын 30-аас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. 

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. 

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стубб, Парламентын дарга Иүси Хала-Ахо нарт тус тус бараалхан Эдийн засгийн сайд Сакари Пуистотой албан уулзалт хийнэ. 

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш манай талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 30, 2025 20:15

Финланд.төвийг.сахисан орон.

Холбоотой мэдээ

Back to top button