Нийгмийн

Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр зам барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар болох Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан нь тус бүс нутгийн хөгжлийн стратегийн суурь алхам болсон билээ.

Энэхүү зорилтын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК болон БНСУ-ын Солонгосын Үндэсний Төмөр Замын байгууллага (Korea National Railway) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажил албан ёсоор эхэллээ.

Төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Солонгос Улсын “Сүсон Инженеринг” ХХК (Susong Engineering) шалгарсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уг ажлыг албан ёсоор эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан богино хугацаанд боловсруулж, хүлээлгэн өгөхөөр боллоо.

Уг төмөр замын шугам нь Улаанбаатар хотоос Шинэ Хархорум чиглэлд баригдах бөгөөд энэ нь тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлж, бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bolor
Bolor
8 сар 1, 2025 21:16

Шaл тэнэг. Хархорин хотоо бариагүй байж төмөр замыг нь барьж гэнэ. Усгүй газар хот барьлаа юу? Элбэгдорж анх цаасан дээр байгуулсан хот. Тэгээд бодит амьдрaл дээр бүтэхгүй нь гээд больсон. Дараа нь Женко Майдар хот барина гэсэн. Бас бүтээгүй. Дандаа л хоосон цаасан дээр хот байгуулсан дарга нар.

Зочин
Зочин
8 сар 2, 2025 11:11
Reply to  Bolor

Зам дагаж хот хөгжинө

Зочин
Зочин
8 сар 1, 2025 22:52

ЗА БИТГИЙ Л нөгөө Дарханаар байрдаг ТЗ хийчэхвээ дээ

УИХ-ын хэсэг гишүүд
УИХ-ын хэсэг гишүүд
8 сар 2, 2025 09:05

Тэнэглэлд хязгаар байхгүй юү ?! Эзгүй газар хот байгуулна гэж хүний түүхэнд гараагүй тэнэглэл шүү !!!
МАНАН-гийн мангаруудын мөнгө идэх л нэг арга нь !!!
Ингэж ба лайрахын оронд арай амьдр лтай юм бодож,
Өвөрхангай ордог хар замаа өргөсгөж, 4-6 эгнээ болг оно нтр гэж ярьж мөнгө идээч дээ, мангаснуудаа !!!

Иргэн
Иргэн
8 сар 2, 2025 11:43

МАН -АН мафиуудын 35- жилийн турш хийсэн янз бүрийн ТЭЗҮ - хэдэн их наяд төгрөг болсон гэдэг, гэхдээ хэрэгжсэн нь хагас дутуу Дарханы зам, Чингис хаан нисэх бууд�##� гэж хоёр обект өөр юуу ч байхгүй!!! Одоо МАН - мафиууд татан буугдахаасаа өрсөж Монгол улсын өрөнд оруулсан олон олон ТЭЗҮ - нэртэй мөнгөн луйвардах ажил хийж байгаа!!! Урд өмнөх олон их наядын ТЭЗҮ - үүд бүгд цаас хэлбэртэй хаа нэгтэй хог болоод хэвтэж байгаа!!! Монголчууд мартахдаа амархан ард түмэн болохоор МАН -АН мафиууд хуурч ханддаггүй!!!

Иргэн
Иргэн
8 сар 2, 2025 11:51

Монголчуудаа МАН - мафиууд ТЭЗҮ нэртэй асар их мөнгө таа бүхнээс хулгайлж бн шүү сэрэмжтэй байгаарай аюул болж байна шүү!!! УБ- хажууханд Майдар нэртэй хот байгуулна гээд олон тэрбумын ТЭЗҮ хийсэн одоо хаана байна??? Ккк хаа хол Хархорин ш�##� худлаа шүү баахан мөнгө үрж хагас дутуу б�##�гас босгоод хаяна эцэст нь МАН -АН мафиууд баяжиж Монгол улс Монголчууд өрөнд ороод дуусаа!!! Одоо Хархорин барьдаг цаг мөн үү??? Улсаараа элгээрээ хэвтэж байж!!! Энэ бол авилгын ХААН Намбарын Энхбаяр, Хулих Хурандаа Хүрэлсүх хоёрын мөнгө луйвардах ээлжит з�##�ь!!!

Иргэн
Иргэн
8 сар 2, 2025 11:58

Бүр үхэр Монголчуудыг хуураасаар байгаад МАН -АН мафиууд мөнгө идэх дон тусжээ!!! Цөвүүн цагаа гэж!!! Хэдэн аймаг нь нүхэн жорлонгийн гамшиг, хажууд нь байгаа Архангай аймаг 100- жил хөгжөөд одоо болтол ДЦС- байхгүй 80- жилийн өмнө уурын зуухтайгаа нүүрсээ түлээд сууж байгаа гашуун үнэнтэй!!! Энэ ТЭЗҮ бол МАН - мафиуудын мөнгө цохих ээлжит шоуу!!! Аймшигтай

Зочин
Зочин
8 сар 2, 2025 12:11

Энэ ямар ч утагүй. Дээрээс нь Хангайн нрууны өврөөр биш араар тавьба-л илүү их хэмнэлт гаргана. Сүүлийн үеийн Монголын дэд бүтэц, эдийн засгийн сүлжээг ажиглаж байхад Тосонцэнгэл гэдэг маш сонирхолтой, ирээдүйтэй сүлжээний цэг гарч ирж байна. Энд бүх зүйл, боломж, нөхцөл нэг дор цогцолсон байна. Миний бодлоор Хангайн нурууг арлаж Улаанбаатар-Лүн-Дашинчилэн-Батэнгэл-Жарга-л-Тосонцэнгэл-Яруу-Улиастай-Говь-А-лтай гэсэн маршрутаар тавьба-л Хангайн нурууг бүтэн тойрох маш хямд өртөгтэй дэд бүтэц бий болно. Энэ сүлжээнээс баруун аймгууд руу болон урагш нь Говийн аймгууд руу коридор нээж болно. Том уул давааг давахаас ямагт татг�##�заж тойрох ёстой.

Зочин
Зочин
8 сар 2, 2025 12:20
Reply to  Зочин

Харин Дашинчилэнгээс урагш нь татаж Хархорин, Арвайхээр, Цэцэрлэг, Баянхонгор гэсэн коридор нээж болно.

Ззочинзэт очин зочинЦэБа
Ззочинзэт очин зочинЦэБа
8 сар 2, 2025 12:53

Түрүүчийн өрөө яае гэж байж
Тэнэгтээрэй МАН гасуудаа

Зочин
Зочин
8 сар 2, 2025 14:24

Ха ха ТЭЗҮ гэж өлөн хулгайчуудын мөнгө идэх нэг арга юм дөө

Зочин
Зочин
8 сар 3, 2025 10:47

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button