Орлогод нийцсэн орон сууцны зах зээлийг судлаж танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Орон сууцжуулалтын банк байгуулах, орлогод нийцсэн орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчныг шинэчлэх шийдэл гаргаж, энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Эдгээр ажил нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг юм. Түүнчлэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэд 2-3 жил дугаарлаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргах талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.
Энэхүү зорилтын хүрээнд иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулсан.
Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, орлогчоор нь /зөвшилцсөнөөр/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын дарга чинь ААН барилга барихыг хязгаарлаж, газрын захирамжийг зогсоож, хятадуудад л барилга барих эрх олгож байгаа. Ийм байхад юун орлогод нийцсэн орон сууц байхав дээ.
Нэгдсэн нэг зураг гаргаж, иргэд өөрсдөө орон сууц барих\бариулах\ ажлыг УБ хот, аймаг сумын төвүүдэд барих ажлыг улс даяар зохион байгуулах хэрэгтэй. ийм бэлэн жишээ бол Баруун урт хот бна. Харин төвлөрсөн дулаан хангамж, ус, цахилгааны асуудлыг төр шийддэг байх ёстой. бүсчиилсэн хөгжлийн үндсэн агуулга чинь л энэ биз дээ. энэ нөхцөлд з�##�уус хямд орон суутай болно. насан туршийн банкны зээлийн өргүй болно. олсон мөнгөө хүүхдийн боловсрол гэх мэт өөртөө зориулах боломж бүрдэнэ.
Ийм суд�##�гаа хэд хэд бий шүү