Ж.Чинбүрэн: СЭМҮТ-д үүссэн ноцтой асуудлаас үүдэж одоогийн удирдлагыг сольж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой ноцтой мэдээлэл хийлээ. СЭМҮТ-д хийсэн хяналт шалгалтаар олон ноцтой зөрчил илэрснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.
Сайд Ж.Чинбүрэн, СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 24-нийг хүртэл хийсэн байна. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:
- Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн байна
- 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан байсан
Өөрөөр хэлбэл иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн. Ийм замаар 478. 9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
СЭМҮТ-д удаан хугацаагаар хэвтэж байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа зэрэг асуудал үүссэн байна. Иймээс одоогийн удирдлагыг нь солих шийдвэр гаргасан. Мэргэжлийн бус томилгоо гэдэг дээр багагүй шүүмжлэл аваад байгаа. Удирдлагын туршлагатай хүн томилоогүйн буруу илэрч байгаа нь энэ. Хамгийн гол нь СЭМҮТ-д ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах хүслийг мохоож байна. Урамшууллаа өгдөггүй, дарга нартаа хуваагаад өгчихдөг ийм байж болохгүй. Намайг өөрийн хүнээр сольж байна гэж бодох вий гээд өнөөдөр ямар шалтгаанаар сольж байгаа талаараа хэвлэлийн хурал зарласан юм. Сая түр томилгоо хийлээ. Иймээс хуулийн дагуу эмнэлгийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь хуралдаж дотоодоосоо даргаа томилно. Дараагийн шалгалтуудыг үе шаттай хийнэ" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөх сайддаа дайн зарласан бололтой шүү, түрүүчийнхийгээ бүү хэл, тонгойсныг бүү дар гэдэг мэргэн үг байдаг л юм. Чинбүрэн өөрөө ч ийм байдлаар бөгсөө ухуулах цаг нь ирэх нь дамжиггүй. Яг энэ үгийг эби ерөнхийлөгчид ч, оюук данх нарын үйлдэлд хэлж анхааруулж л байлаа, өнөөдөр яаж байна. Хариу нь ирдэг л байхгүй юу.
За энэ нөхөр эрүүл мэндийн салбарт том СААД болон гарч ирэх шиг боллоо доо. Овоо гайгүй сайн сайд байх болов уу гэж бодож байсан маань талаар болж, айхтар том СААДтай болсныг хардаг байжээ гэж.
Гүэ хүн гуай яахлаараа саад боллоо гэж? Энэ эмнэлгийн удирдлага маш муухай зүйл хийсэн байхад өөрёлөхөөр саад болчихдог юиуу
Chinburen hudlaa gar
ЗӨВ ШДЭЭ ЦААНА ВУ БГААГ ХЭН МЭДХЭВ ДЭЭ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Найзаа томилох шалтаг олсон гэнэ үү. Шүүх шалгах хэрэгтэй.
Umnuh saiduud n uunees iluu shunaluud bas tedend huulin haalga haalttai bsn ymdaa !
Солисоноор зогсох уу? Шалгуулж хариуцлага тооцох байлгүй дээ.
Энэ мэтчилэн шударга бус явдлуудыг таслан зогсоох хэрэгтэй. УБТЗ ачаа тээврийнхэн бас олон хүнийг хохироож байгаадаа.
Сарын өмнө цаг авчихаад үзүүлэх цагаасаа 20 минут хоцроход үзэхгүй,дахин цаг ав гэж чирэгдэл учруулдаг,хүнд суртал ноёлосон газар.Дээр үеэсээ л эрүүл саруул хүнийг сэтгэцийн асуудалтай гэж ар өврийн хаалгаар группэд гаргаж байсан.Одоо сайн хяналт тавих хэрэгтэй.
Чинбүрэн гэж ёстой нэг өс хонзонгийн туйл юм даа
Бусад эмнэлэгүүд зөрчилгүй гэвэл худлаа,2-р эмнэлэг хэвтэн эмчлүүлэгчдийг гаднаас эм тариагаа авчрахыг шаардаж бна.Эм,тарианы мөнгө хэний карманд орж бгааг шалгах хэрэгтэй.Бүү дабль стандартаар хандаад бай.Чинбүрэн урьд нь сайд байхдаа хийж гавьсан ажилгүй л буусан.Өөрөө маш их ашиг сонирхлын зөрчилтэй,өвчтөнөө мөнгө гэж хардаг,бүр мөнгө өгсөнгүй,өгсөн мөнгийг нь голдогил бсан хүн.500 сая дээр поплрч бхаар хавдрын эмнэлгээ хурдан бариулж дуусгахаа бодооч хавдартай өвчтөнүүд чинь зовж бна ш дээ.
Түрүүчийн сайд нь дээр байжээ. Хэт поп сайд сайн юманд хөтлөхгүй
Би утсаар холбогдож хувийн асуудлаа хэрхэн шийдвэрлүүлсэн талаар мэдээлэл өгч тусламж авмаар байна болох уу
Энэ байгууллагын ажиллагааны ажиллагаа надад хэрхэн нөлөөлсөн талаар саналаа хэлж тусламж авмаар байна.
сонгон шалгаруулалт эн тэр байдаггүй юмуу
Энэ хүнийг огт дэмжихгүй байна эрүүл мэндийн салбар сууриараа шинэчлэлт харэгтэй
Улс, World People...
Зүй бус томиллогооны үр дүнгийн бодит жишээ. Зовлон ихэсвэл лам, зовлого ихэсвэл нохой зоолдог гэж дээр үед ярьдаг байсан одоо үед эрүүл мэнд болж хувирч байгаа юм биш үү.