Улс төрийн мэдээ

Ирэх оны төсвийн төсөлд 84,636 иргэн татварын хувь хэмжээг бууруулах санал өгчээ

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн И-Монголиа цахим системд иргэд саналаа өг эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар 100,958 иргэн санал өгсөн бөгөөд “2026 онд аль салбарт төсвийг түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн асуултад 75262 иргэн боловсрол, 61922 иргэн боловсрол, 48968 хүн цахилгаан дулааны салбарын санхүүжилтийг дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна.

Харин “2026 онд аль салбарын төсөвт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна” гэхэд 44015 иргэн нийгмийн халамжийг бууруулах гэсэн бол 42272 хүн соёлын салбарын санхүүжилтийг танах шаардлагатай гэсэн байна. Мөн 68728 иргэн төрийн захиргааны үйл ажиллагааны зардлыг бууруулж, 58206 хүн төрийн өмчит компаниудын зардал, тоог бууруулах санал өгчээ.

Татварын бодлогын тухайд 84636 иргэн татварын хувь хэмжээг бууруулж, 44777 иргэн татварын буцаан олголт болон хөнгөлөлтийн талаар Засгийн газар бодит шийдвэр гаргах ёстой гэжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button