УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"MEC" судалгаа: ХҮН намын үнэлгээ огцом унаж, АН улс төрийн намуудыг тэргүүлсээр байна

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.

Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны наймдугаар сарын 1-6 өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 980 иргэнээс судалгаа авчээ.

Харин энэ удаагийн судалгааны агуулга нь улс төрийн намуудын үйл ажиллагааны үнэлгээ, намуудын дэмжлэг байв. Ингээд түр дүнг танилцуулъя.

Наймдугаар сарын байдлаарх судалгааг харахад, Намын үйл ажиллагааны үнэлгээ өмнөх орны есдүгээр сараас дараах байдлаар багсжээ.

  • МАН-ын 1.7 хувиар багсаж 3.8 хувь,
  • АН-ын 0.4 хувиар багсаж 3.9 хувь,
  • ХҮН намын 1.3 хувиар багсаж 2.8 хувь,
  • Үндэсний эвсэл 1.4 хувиар багсаж 2.9 хувь,
  • ИЗНН 0.6 хувиар багсаж 2.5 хувь болжээ.

Үр дүнг нэгтгэвэл энэ сард үйл ажиллагааны үнэлгээгээрээ АН улс төрийн намуудын үнэлгээг тэргүүлж байгаа бол ИЗНН сүүл мушгиж байна. Мөн эндээс хамгийн огцом уналттай нь ХҮН нам байгаа юм. Харин ИЗНН, МАН, Үндэсний эвслийн хувьд бага багаар унасаар дээрх үзүүлэлтэд ирсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 11, 2025 12:47

ХҮН гэдэг чинь нам биш тоглоомын хөзөр шүү дээ. Хөзрийн боолууд энд тэнд өөрийгөө нам гэж бодон ихэд өвчигнөх нь эмгэнэлтэй.

Зочин
Зочин
8 сар 11, 2025 13:59

нүх нам ч гэж юу бхав

Холбоотой мэдээ

Back to top button